Рерихийн гэр бүлийн музей (Москва)
Рерихийн гэр бүлийн музей (орос. Музей Рерихов) -Оросын нийслэл Москва хот дахь Рерихийн гэр бүлийн амьдрал, уран бүтээлд зориулагдсан музей юм. 1989-2019 оны хооронд 18-19-р зууны үед баригдсан Лопухины эдлэнд байрладаг харшид байрлаж байв. 2019 оноос хойш Москва хотын Ардын аж ахуйн амжилтын үзэсглэн (орос. Вы́ставка достиже́ний наро́дного хозя́йства, ВДНХ)-ийн 13-р үзмэрийн танхимд байрлаж байна. Музей нь Николай Рерих, Святослав Рерих нарын уран зургийн хамгийн том цуглуулгуудын нэг бөгөөд Рерихийн гэр бүлийн үйл ажиллагааны тухай Оросын хамгийн том цуглуулгын архивын сан хөмрөгтэй.
Үйл ажиллагааныхаа эхэн үед музей нь Зөвлөлтийн Рерихийн санд хамаарах цуглуулгатай байсан бөгөөд "Рерихийн олон улсын төв" удирддаг байсан. Анхны үзэсгэлэн 1993 оны 2-р сарын 12-нд нээж байсан бөгөөд 2016 оноос оросын "Дорно дахины ард түмний урлагийн улсын музей"-н салбар болсон юм.
Түүх
засварлах1987 онд Святослав Рерих гэр бүлийнхээ урлагийн өвийг хадгалах музей байгуулах шаардлага байна гэж анх Москвагийн эрх баригчдад хандаад зөвшөөрөл авсны дараа тэрээр 1989 онд "Малый Знаменский"-н гудамжинд байрлах Лопухины гэр бүлийн харшийг тус үзэсгэлэнгийн газар болгохоор сонгосон байна. Мөн онд Зөвлөлтийн Рерихийн сан байгуулагдаж, үүсгэн байгуулагчид нь олон хуулийн этгээд байсан бөгөөд сүүлд зураачдын өв залгамжлагчийн асуудлаар маргаан үүсч эхэлсэн юм. 1990 онд Святослав Рерих уран зургийн цуглуулга, архивын баримт бичиг, хувийн эд зүйлсийг тус санд хандивласан байна.
Үзмэр, цуглуулга
засварлахҮзэсгэлэн нь Николай болон Святослав Рерих нарын 800 гаруй уран зураг, график бүтээлээс бүрддэг. Тус музей нь Орос, Төвд, Монгол, Египет, Энэтхэгийн гоёл чимэглэлийн болон хэрэглээний урлагийн эд зүйлсийн цуглуулга, дурсгалын зүйлс, мөн Рерихийн гэр бүлийн утга зохиолын өвийн өргөн хүрээний архивын сан, үүнд Рерихийн байгууллага, байгууллагуудын баримт бичгүүдийг багтаасан болно.
Цуглуулга нь хэд хэдэн эх сурвалжийн үндсэн дээр бий болсон: урлаг судлаач Кэтрин Кэмпбеллийн Дорнын музейд өгсөн бэлэг (1977, 1979), 1993 онд Дорнодын музейд орсон Николай, Святослав Рерихс нарын зургийн цуглуулга, түүнчлэн 2017 онд Дорно дахины ард түмний урлагийн музейгээс ирсэн хуучин ЗХУ-ын Рерихийн сангийн цуглуулга байдаг.