Рагби хөл бөмбөг нь Америк хөлбөмбөг, Канад хөл бөмбөгийн эцэг нь Регби хөл бөмбөг юм. Регби нь Британиас гаралтай Регби сургуулийн нэрээр нэрлэгдсэн нэгэн төрлийн хөл бөмбөг юм. 19-р зууны үед Английн дунд сургуулийн сурагчид энэхүү хөл бөмбөгийг тоглодог байжээ. Регби нь дотроо хоёр ерөнхий хэсэгт хуваагдах бөгөөд “Регби Лиг”, “Регби нэгдэл” гэсэн нэртэй байдаг. Энэхүү хоёр төрөл нь 19-р зууны дунд үед анх үүсэхэд нь л байсан юм. Дүрмийн хувьд төстэй хэдий ч Регби Лиг нь нэг багт 13 тоглогчтой, харин Регби нэгдэл нь нэг багт 15 тоглогчтой байдаг. Олон сургуулиуд өөр өөрсдийн дүрэмтэйгээр тоглодог байснаас ийнхүү хоёр хэсэгт хуваагдсан аж. Харин 1871 онд эдгээр сургуулиуд Регбигийн анхны уулзалтыг зохион байгуулж “Регбигийн хөл бөмбөгийн холбоо”-г байгуулсан бөгөөд 19-р зууны дунд үе гэхэд зөвхөн Англид төдийгүй Австрали, Шинэ Зелланд зэрэг орнуудад энэхүү спорт аль хэдийнээ нэвтэрсэн байв. 1892 онд Регбигийн тамирчдыг ажилаа тасалвал 6 шиллингээр торгох тухай “Регбигийн хөл бөмбөгийн холбоо”-ноос шийдвэр гарчээ. Үүнээс 100 гаруй жилийн дараа гэхэд Регби нь олонд нээлттэй мэргэжлийн спорт болон хөгжсөн байв. Регбигийн талбай нь 112-122 метрийн урт 68 метрийн өргөнтэй байдаг бөгөөд Н үсгийн хэлбэртэй хаалганд бөмбөгөө оруулсанаар оноо авдаг. 1871 оны 6 дугаар сард “РХБХ” оноог зөвхөн гоол оруулсанаар тооцох болсон. 1875 оны гуравдугаар сараас эхлэн гурван удаагийн довтолгоог нэг оноо хэмээн үзэх болсон. 1886 оны арван сард Челтенхамын коллежийн дүрмийг дагахаар болсон энэ нь гоол оруулбал 3 оноо, довтолгоог 1 оноо хэмээх болсон. Хэрэв довтолгоо амжилттай болвол довтолгооны 1 оноон дээрээ нэмж 3 оноо өгөхөөр тогтжээ. 1888 онд чөлөөт өшиглөлтийг нэвтрүүлсэн бөгөөд отон тоглолтоор гоол оруулахыг зөвшөөрсөн юм. 1900 онд Шотландчууд Пеналтын оноог 2 болгох санал гаргасан хэдий ч дэмжигдээгүй юм. Мөн Регби нь анх 1900 онд Олимпын төрөлд орж байсан бөгөөд хамгийн сүүлд Олимпод хамрагдсан нь 1924 он байсан юм. Тухайн үеийн нийт хуримтлагдсан оноолтоор Америкийн шигшээ баг тэргүүлж байсан бөгөөд 15 хүний регбигийн төрлөөр зохиогдож байсан түүхтэй. Харин Регби нь 2016 оны Риогийн мөн 2020 оны олимпод “Регби долоо”-гийн төрлөөр дахин эргэн ирж байгаа билээ. Скрам нь тоглолт бөмбөг урагш алдах, урагшаа дамжуулах гэх мэт алдаанаас үүсэн тоглолтын дунд бөмбөгийг тоглолтонд дахин оруулах үйлдэл юм. Скраманд урд талын 1-ээс 8 номерын тамирчид оролцох бөгөөд 1-3 номер нь урд талын эгнээ, 4 болон 5 номерууд нь 2-р эгнээ буюу түгжигч, локууд юм. Харин 6-8 номерын тамирчид арын эгнээний тамирчид байна. Скраманд шүүгчийн дуудалт буюу Crouch, Touch, Pause … Engage гэсэн дуудалтаар 2 баг тулан Скрам Халф нь бөмбөгийг оруулснаар 2 тал бие биенийгээ түлхэх, бөмбөгийг хожихын тулд өрсөлдөх эрхтэй болдог. Скрамны техникийг маш сайн суралцах ёстой бөгөөд техникийг зөв сурснаар бэртэл гэмтлээс хамгаалахаас гадна өрсөлдөгч талын скрамыг хүчтэй түлхэх боломжтой юм. Хамгаалж буй баг нь Скрамны хамгийн арын хүний хөлөөс хойш 5 метр хойно байх шаардлагатай байдаг. Энэхүү 5 метрийг хажуугийн шүүгч ихэвчлэн заана. Лайн-аут буюу коридор нь бөмбөг ямар нэгэн байдлаар талбайн хоёр талын хажуугийн шугамаар гарсан тохиолдолд бөмбөгийг дахин тоглолтонд оруулах үйлдэл юм. Лайн-аутанд Скрамтай мөн адил урд талын 1-8 номерын тамирчид оролцдог бөгөөд үсрэгч буюу дийлэнхдээ 4,5 болон 8 номерын тамирчид үсэрдэг болно. Гэхдээ үсрэгч тамирчин нь багийнхаа хамгийн сайн үсэрдэг бөмбөг барих, хожих чадвартай тамирчин байх ёстой тул заавал 4,5 болон 8 номерууд байх шаардлагагүй юм. Бөмбөгийг шидэж оруулж буй баг нь Лайн-аутанд урд талын тамирчдаас хэдийг оролцуулахаа шийдэх боломжтой бөгөөд өрсөлдөгч тал нь мөн адил тооны эсвэл цөөн хамгаалагчтай байж болдог. Хэрэв довтолж буй тал нь 5 хүний Лайн-аут хийвэл хамгаалагч тал нь 5 эсвэл түүнээс доош тооны тамирчдыг Лайн-аутанд оруулж бусад тамирчид ард талын тамирчидтай хамт байрлалаа авна. Лайн-аут өрнөх үед ард талын тамирчид 10 метрээс хойш байрлал авах ёстой байдаг. Шүүгч Лайн-аут болж дууссан гэсэн нөхцөлд өргөж байсан гараа буулгамагц хоёр талын ард талын тамирчид урагш шахан орж болно. Монголын Регбигийн Холбоо нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анх 2005 онд Хонг Конг болон Филлипин улсад болсон тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж, Монгол Улсын Арслан До.Ганхуяг Хонг Конгийн тэмцээнд шилдэг тамирчнаар шалгарч байсан бол 2006 онд мөн тус тэмцээний 3-р байранд Монголын баг тамирчид шалгарч байсан аж


Регбигийн спорт нь тэсвэр хатуужил шаардсан хүч чадлын илэрхийлэл юм. Тиймээс бэлтгэл маш чухал байдаг: • Хүч (биеийн хүч чадлыг сайжруулах) • Хурд • Уян хатан (биеийн бүх үений уян хатан байдлыг нэмэгдүүлэх) • Тэсвэр (биеийн булчин удаан хугацаанд өндөр ачаалал авах) • Тэсрэлт (тэсрэлттэй хүч чадалтай болох)

Аль ч байрлалд тоглодог бай бүх тамирчид дараах ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй: • Бөмбөг дамжуулах • Бөмбөг хүлээн авах • Мөргөх, хамгаалалт • Биеийн контакт авах • Чиглэл сольж гүйх • Бөмбөг өшиглөх

Шотланд Шотландын Регбигийн холбоо нь 1873 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн хөгшин багуудын нэг юм. Тэд анхны Регбигийн олон улсын холбоог байгуулж байсан бөгөөд анхны тэмцээнд Английг 4-1 ээр ялж байсан юм. Шотландын баг нь Европт жил бүр болдог 6 үндэстний тэмцээнд оролцдог бөгөөд Регбигийн багийн тамирчид нь 4 жилд нэг удаа улсаа төлөөлөн бусад орнуудын багуудтай өрсөлддөг. Шотландын баг нь Регбигийн дэлхийн аврагын тэмцээнд үргэлж шөвгийн дөрөв юмуу хагас финал шалгардаг юм. Гэвч 2007 онд ингэж чадаагүй билээ. Ирланд Ирландын Регбигийн хөл бөмбөгийн холбоо нь 1874 онд байгуулагдсан бөгөөд Европын 6 үндэстний тэмцээнд 8 удаа түрүүлж байжээ. Тэд 1999, 2007 онуудаас бусад жилүүдэд Олон улсын Регбигийн тэмцээнд хагас финал болон шөвгийн дөрөвт багтаж байсан билээ. Ирландын багт дэлхийд зиндаагаар дээгүүрт орох Бриан Одрисколл мэтийн хэд хэдэн тамирчид байдаг юм. Уелс Уелсийн үндэсний Регбигийн холбоо нь 1881 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэд тэр жилдээ Английн эсрэг туршилтын тэмцээнд оролцож байсан юм. Уелсийн хувьд 19 болон 20-р зуунд гайхамшигтай жилүүдийг ардаа үдэж байсан туршлагатай баг юм. Эдгээр он жилүүдэд тус багт түүхэнд хамгийн шилдэг Регбич хэмээн бичигдсэн Ж.П.Р.Виллиамс, Жералд Девис, мөн мэдээж хэрэг Гарет Эдвардс нар байсан юм. Уелсийн баг 6 үндэстний тэмцээнд жил бүр оролцдог бөгөөд 24 удаа алтан медаль хүртэж байжээ. Шинэ Зелланд Шинэ Зелландын үндэсний Регбигийн баг бол дэлхийд хамгийн алдар хүндтэй, дэлхийн аврагад ялсан амжилтаараа хэнийг ч дагуулахааргүй сайн баг юм. 1883 онд Шинэ Зелландын анхны Регбигийн баг Өмнөд Уелсийн багтай тоглож байсан юм. 1903 онд анхны олон улсын тэмцээнд оролцож Австралийн багтай тоглож байв. Одоо үед Регби нь Шинэ Зелландын үндэсний спорт болтлоо хөгжжээ. Тэд Регбигийн түүхэнд 443 удаагийн тэмцээнийхээ 330-д ялж байсан агуу амжилттай аж. Регбигийн олон улсын холбоо тэднийг 2005, 2006, 2008 онуудад оны шилдэг баг хэмээн өргөмжилж байлаа. Хэдий шилдэг тамирчид, авьяаслаг баг хэдий ч Дэлхийн аваргын цомыг түүхэндээ ганцхан удаа хүртэж байжээ.