Расулидийн зургаан хэлний толь
Расулидийн зургаан хэлний толь бол 1360-1370 аад онд Йемений Расулидийн угсааны султан Аль-Афдал аль-Аббасын (1363-1377) зарлигаар зохиогдсон толь бичиг юм. Энэ толь нь Аль-Афдал аль-Аббас султаны үед зохиогдсон "Fusul majmua fi'l-anwa' wa 'l-zuru' wa 'l-hisad" гэх олон төрлийн сэдвийг багтаасан бүтээлийн нэг хэсэг ба тухайн үеийн араб, перс, түрэг, грек, армен, монгол хэлний 1200 гаруй үгийг багтаасан соёлын үнэт дурсгал юм.
Бүтэц
засварлахТоль бичиг нь үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэг 186-197-р хуудаст Араб, Перс, Түрэг, Грек, Армен таван хэлний үгс байж, нэг нүүрийг хоёроос гурван бүлэг болгож, нэг бүлэгт 29-31 үгсийг 5 багана хуваажээ. Эхний хэсгийн нүүр бүрийн 1, 2-р бүлэгт таван хэлний үгийг, 3-р бүлэгт араб-монгол, араб-түрэг, араб-перс хэлний 20 гаруй үгсийг 2 баганад хуваан нэмэлтээр оруулжээ.
Хоёр дахь хэсэг: 197-206-р хуудаст араб, перс, түрэг, монгол хэлний үгийг нэг хуудсанд 3 багана болгон, нэг баганад 29-31 үг багтаажээ.[1] Уг тольд монгол хэлний үгс давхардсан тоогоор 910 гаруй байна.
Судлагаа
засварлахРасулидийн толийг Тибор Халаси Күнь (Tibor Halasi-Kun), Лайош Лигети (Louis Ligeti), Эдмунд Шүц (Edmund Schütz) нар араб хэлнээс англи, герман хэлрүү орчуулсныг, 2000 онд Петр Бенжамин Голден (Peter B. Golden) тайлбар, эшлэл бичиж, засварлан "THE KING'S DICTIONARY: The Rasulid Hexaglot-Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian and Mongol"[2] нэртэйгээр Лейден, Бостон, Кёльн хотод хэвлүүлжээ.
Эшлэл
засварлах- ↑ B. Golden, Peter (2000). THE KING'S DICTIONARY: The Rasulid Hexaglot-Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian and Mongol. Leiden, Boston, KOLN: Brill. p. 50.
- ↑ The King's Dictionary: The Rasūlid Hexaglot. 2000.