Рамэн (япон. ラーメン、拉麺、柳麺 ра:мэн )  -Зуурсан Улаан буудайн гурилыг татаж сунгаад хийсэн (гоймон) шөл-Япон хоол. Тэжээллэг ихтэй, үнэ хямдтай, түргэн хоол юм. Энэ хоолыг Японоос гадна Хятадын болон Солонгосын үндэсний хоол гэж үздэг байна. Японд "Рамэн" хоолыг үндсэн хоолоо болгосон рестораныг рамэн хоолны газар (япон.ラーメン屋 ) гэдэг.

Рамэн шөл

«Рамэн» гэдэг үг нь хятад хоёр ханзнаас үүсэлтэй «ламянь» (хятад. 拉麺, хялбар. 拉面, пиньинь lāmiàn, дуудлага.ламянь) гэдэг үг. Япон хэлээр «ра», «мэн» гэж уншиж дууддаг «татах», «гоймон» гэсэн утгатай үг юм. Энэ үгийг Дундад Азид "лагман" гэж дууддаг байна. Рамэн бол Хятадын дундад Азиас явсаар Японд ирсэн хоол гэж үздэг. Уг гоймонтой шөлтэй хоолыг бэлтгэх арга нь Дунгааны буюу дундад Азийнхаас өөр байдаг тул хятадууд «япон ламянь» гэж нэрлэдэг болжээ.

Иймд Рамэн хоолны эх орон бол Хятадын Дундад Ази учраас Японд чүүка-соба (хятад гоймон), Солонгост -рамён (солонгос. 라면) гэж тус тус дуудаж нэрлэдэг.

Хямд үнэтэй, амттай, тэжээллэг гоймонтой "Рамэн" шөл Японд 1990-ээд оны эхээр ялангуяа томоохон хотуудад маш их алдартай болсон юм.

Рамэн хийх арга

засварлах

Рамэн хийх шөлийг чанаж бэлдэнэ. Шөлийг бэлтгэхэд ашигладаг үндсэн төрлүүд нь: загасны шөл (аварга загасны сэрвээ), даши шөл (загасны баяжмал, хатаасан далайн байцаагаар хийсэн), махан шөл (үхэр, гахай, тахианы мах зэрэг). Хоол хийх явцад бараг бүх төрлийн шөлөнд үндэс, хүнсний ногоо, төрөл бүрийн амтлагч нэмнэ.

1.Рамэн шөлийг 4 үндсэн хэсэгт ангилдаг: шио рамэн (давстай шөл), мисо рамэн (мисо нэмдэг), шоюу рамэн (шар буурцагны шоюу нэмсэн), тонкоцу рамэн (гахайн яс, өөх тос, мөгөөрсөөс гаргасан шөлтэй).

2.Гоймонг бэлтгэж тусад нь усанд буцалгана.

3. Чанасан гоймонг аяганд хийгээд дээрээс нь шөлөө хийнэ. Дараа нь орцуудыг гоймон дээр тавьдаг: чашү, өндөг, даршилсан ногоо, хүнсний ногоо, нори (далайн замаг), нарүтомаки буюу камабоко (загасны шөлөөр хийсэн нухаш). Рамэныг савхаар иддэг бөгөөд шөлийг нь шаазан эсвэл шавар халбагаар ("Хятад халбага" гэж нэрлэдэг) ууж иддэг.