Рабат (араб. الرباط‎ — Ар-Рибат, рибат гэдэг нь «итгэл үнэмшлийн тулгуур» гэсэн агууллагтай) — Марокко улсын нийслэл бөгөөд соёл, аж үйлдвэрийн төв нь юм. Рабат хот бол Марокко улсын түүхэн 4 нийсэлийн нэг бөгөөд тус хотын Медина буюу хотын эртний хэсэг нь 2012 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.

Рабат хот
Рабат хот дахь хааны ордон.

МЭӨ 3-р зуунд Боу Регрег голын эрэг дээр Шеллагийн Пуни суурин байсан бөгөөд түүний гол зорилго нь Карфагентай худалдаа хийдэг байсан. 40 онд Ромчууд түүнийг Сала Колониа хот болгожээ. 250 оны орчим тус хот Берберүүдийн мэдэлд очжээ. 1146 онд Альмохад Мороккогийн Атлантын эргийг байлдан дагуулж байх үед Абд аль-Мумин энд цайз барьсан бөгөөд түүнийг Андалус руу довтлоход ашигладаг байжээ. Хотын орчин үеийн нэрийг анх 1170 онд "ялан дийлсэн" гэсэн утгатай "Рибат эл-Фатх" хэлбэрээр тэмдэглэжээ.

1912 онд Фесийн гэрээгээр Франц улс Марокког хамгаалж байсан. Марокко дахь Францын засаг захиргааны тэргүүн Луи Убер Лиөти (франц. Louis Hubert Gonzalve Lyautey; 1854—1934) нийслэлийг Фесээс Рабат руу шилжүүлжээ.

Дэлхийн 2-р дайны дараа АНУ Рабат хотын Францын агаарын цэргийн баазад цэргээ байрлуулжээ. 1956 онд Марокко улс тусгаар тогтнолоо олж авсны дараа хаан V Мухаммедын Засгийн газар 1958 онд Ливанд Америк интервенц хийсний дараа АНУ-ын Агаарын цэргийн хүчин Марокко дахь баазуудаа хаахыг хүсчээ. АНУ 1959 оны 12-р сараас эхлэн тус улсаас гарахыг зөвшөөрч, 1963 он гэхэд Мароккогоос бүрмөсөн гарсан юм.

Мароккийн хаан Рабат хотыг нийслэл хотоор үлдээх шийдвэр гаргасан байна.