Пүрэвийн Мэлс нь (1952 онд төрсөн) уран зураач хүн юм.

Пүрэвийн Мэлс нь 1952 онд Дорнод аймагт төржээ.

1970 онд Улаанбаатар хотноо Багшийн коллежийг төгссөн байна. Сургуулиа төгссөнөөс хойш 1972 онд Монголын урчуудын эвлэлийн Дорнод аймгийн салбарт зураачаар ажиллажээ.

1984 онд Улаанбаатар хотноо Улсын багшийн дээд сургуулийг дүүргэв. 1984 оноос Монголын урчуудын эвлэлийн Дорнод аймгийн салбарын тэргүүнээр ажиллаж эхэлжээ.

1996 оноос бие даасан уран бүтээлчээр ажиллах болжээ.

2000 онд "Алтаргана" наадмын эмблем логог хийсэн нь өдгөө хүртэл хэрэглэж байна.

Уран бүтээлийн үзэсгэлэн

засварлах

1974 онд Улаанбаатар хотноо хамтарсан үзэсгэлэн

1988 онд ЗХУ-ын Чита хотноо хамтарсан үзэсгэлэн

1995, 1997 онд БНХАУ-д зохион байгуулсан Монголын үзэсгэлэн

2000 онд Дорнод аймагт бие даасан үзэсгэлэн

2001 онд Дорнод аймагт хамтарсан үзэсгэлэн

Гавьяа Шагнал

засварлах
  • Монгол улсын соёлын тэргүүний ажилтан

Гадаад холбоос

засварлах

Авьяаслаг зураачийн хөшөөг босголоо

“Хөдөөгийн аяз”-ыг дэлгэнэ