Пүрэвжавын Пүрэвсүрэн

Пүрэвжавын Пүрэвсүрэн (1938 оны 2 сарын 20-нд төрсөн-2014 онд нас барсан) -Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч юм.

Намтар засварлах

Тэрээр 1938 оны 2-р сарын 20-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн.

1962 онд УБИС-ийг төгссөн. 1958 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд "Хүний тухай дууль", "Бүргэдийн дууль", “Гал", "Хүслийн зарлиг”, "Цэцгийн хувь" зэрэг шүлэг, найраглалын ном, "Чин хайрын өргөл" "Уран захидлын хариу", "Зууны цэцэг", "Тавилан" зэрэг туужийн 20 гаруй ном хэвлүүлжээ. "Өшөө", "Шувууны хараал" зэрэг, хүн байгалийн харьцааны тухай өгүүллэгүүд нь уншигчдын таашаал хулээсэн юм.

Гавьяа шагнал засварлах

1989 онд төрийн шагнал, 1973 онд МЗЭ шагнал хүртсэн юм. 2009 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Уран бүтээл засварлах

  • Хүний тухай дууль (1963),
  • Бүргэдийн дууль (1969),
  • Хүслийн зарлиг (1973),
  • Халуун зам (1976),
  • Цэцгийн хувь (1978),
  • Их тээлийн даваа (1980),
  • Есөн зуун хоног (1984),
  • Танил хорвоо (1985),
  • Хайрын дотор (1987),
  • Их тээлийн даваа (1989),
  • Үдийн нар өндөр (1994),
  • Тавилан (1996),
  • Хүслийн зарлиг (1999),
  • Бурхан Богд аав хоёр (2001),
  • Лимбийн эгшиг (2004),
  • Миний бурхад (2004) зэрэг шүлэг, зохиолын ном бичиж туурвижээ.