Баацагаан сум
Баацагаан (ᠪᠠᠴᠠᠭᠠᠨ) — Монгол улсын Баянхонгор аймгийн сум.
Баацагаан сум
ᠪᠠ ᠴᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Баянхонгор |
Сумын төв | Баянсайр |
Газар нутаг | |
• Нийт | 7,447 км2 (2,875 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,178 |
Цагийн бүс | UTC+8 |
Газар зүй
засварлахБаацагаан нийслэл Улаанбаатар хотоос 765 км алс, Баянхонгор хотоос 127 км зайд байрладаг. Сумын төв нь Баянсайр. Сумын нутаг далайн түвшнээс дээш 3000 м өргөгдсөн, Улаан аргалант, Хар аргалант, Нарийн хар, Билгэх, Хөвших, Холбоо зэрэг уулсаар хүрээлэгдэн оршдог. Баянсайр сууринаас хойд зүгт 18 км явхад Бөөн цагаан нуурт очно. Мөн Цагаан гол, Жаргалант, Далан түрүү, Цагаан бургастын зэрэг нилээд гол горхи, булаг шанд бий.
Түүх
засварлах1924 оны өөрчлөн байгуулалтаар Цэцэрлэг мандал уулын аймгийн Гучин уулын хошууны дотор хоёр сум байсны нэг буюу Цагаан гол сум нь хожим энэ Баянхонгор аймгийн Баацагаан сум болон зохион байгуулагджээ.
Алдар гавьяатан
засварлахЭнд төрсөн
засварлах- Чойжилжавын Лхамсүрэн (1917-1979) — яруу найрагч
Лавлах бичиг
засварлах- bayankhongor.gov.mn – Баацагаан[permanent dead link]