Пётр Боткин
Петр Кононович Боткин (1771/1781 оны 5-р сарын 15-нд Оросын хаант улсын Псков мужийн Торопец хотод төрсөн — 1853 оны 7-р сарын 2-нд Оросын хаант улсын Москва хотод нас барсан) — Москва хотын удам дамжсан Хүндэт иргэн, оросын удам дамжсан худалдаачин, ивээн тэтгэгч. Петр Боткин Оросын «цайны худалдааны анхдагч» байсан гэдэг.
Намтар
засварлахПетр Кононович Боткины төрсөн он тодорхойгүй байдаг. Зарим эх сурвалжид түүнийг 1771 онд, заримд нь 1781 онд төрсөн гэдэг байдаг боловч тэрээр 5-р сарын 15-нд төрсөн байна. Түүний эцэг Конон Боткин чөлөөт хотын иргэн буюу дунд давхаргын хүн байжээ. 1791 онд эцэг, дүүгээ (Дмитрий Боткин) дагаж Петр Боткин Москва руу нүүж ирээд тэдний гэр бүл нэхмэл эдлэл үйлдвэрлэж эхлэв. Хэсэг хугацааны дараа П.Боткин 1-р зэргийн худалдаачин болж, цайны наймаа хийж эхэлжээ. Улмаар Петр Боткиныг Орост "цайны худалдааны анхдагч" гэж болсон юм.
1801 онд Пётр Боткин «П.Боткин болон хүү нар» (орос. П.Боткин и сыновья) компанийг үүсгэн байгуулжээ. Тэрээр цайны бөөний худалдаагаар мэргэшсэн бөгөөд Хиагтад (Манж Чин улстай хиллэдэг байсан) өөрийн худалдан авах дамжлаг төвтэй байжээ. Энд Боткиныхан улсын гаалийн гол цэгийг нээж байсан түүхтэй. Үүнд гэр бүлийн үйлдвэрийн нэхмэл эдлэлийг цайгаар сольж авдаг байжээ. Боткины компани Нижний Новгородын үзэсгэлэнд агуулах, дэлгүүртэй, Хятадын Ханкоу (өнөөгийн Ухань), Шанхай, Лондон, Санкт-Петербургт худалдааны салбаруудтай байв. "П.Боткин болон хүү нар" компанийн эргэлт хэдэн сая рубль байсан. Тэрээр Тула мужид чихрийн хоёр үйлдвэр мөн барьсан байна.
Гэр бүл
засварлахПётр Боткин хоёр удаа гэрлэж байсан боловч тэд эрт нас баржээ. Түүний 25 хүүхдийн 14 нь эсэн мэнд үлдсэн. Үүнээс түүний онц сурсан 9 хүү, 5 охин нь шилдэг сурагч байсан бөгөөд тэднийг дуртай зүйлээ хийхэд нь эцэг нь саад болдогүй байжээ. Эцэг нь гэр бүлийн худалдааны ажилд татан оролцуулахыг хүсч том хөвгүүдэд боловсрол эзэмшүүлж, аялах ховорхон боломж олгож байсан. Н.В.Гоголь, А.И.Герцен, Н.П.Огарев, И.С.Тургенев, Л.Н.Толстой, жүжигчин М.С.Щепкин, П.С.Мочалов нар Боткины гэрт зочилдог байжээ. Тэдний байшинд В.Г.Белинский, түүхч Т.Н.Грановский нар амьдарч байжээ.
Хүү Сергей Боткин оросын алдартай эмч болсон.