Психоанализ (Герман: Psychoanalyse) нь сэтгэцийн задлан шинжилгээ гэсэн үг юм. Хүний сэтгэл зүйн тухай онол болон сэтгэл зүйг эмнэх аргуудын цогц болно. З.Фройд анх шинжлэх ухааны түвшинд хүргэсэн. Психоанализ бараг 150 гаруй жилийн өмнө үүсэж, хөгжжээ. Энэ нь өнөөдрийн ярьдаг нейросайнс, когнитив сэтгэл судлал, сэтгэц хэмжилзүйн дэргэд хэтэрхий “инээдтэй” гэмээр. Онолын түвшинд ч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй л байна. Энэ талаар нэгэн түүхийг өгүүлэхэд америкийн сэтгэл судлаач Розенцвейг (1941) сэтгэц хөөрлийн дарагдлыг (репресс) лабораторид судалсан судалгааныхаа талаар Фройдод бичихэд хариуд нь психоаналитик бол маш олон тооны клиник ажиглалт дээр тулгуурласан учир туршилтаар шалгах ямар ч шаардлагагүй гэсэн байдаг.


Stub icon

Энэ анагаах ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.