Проспер Меримэ (франц. Prosper Mérimée; 1803 оны 9-р сарын 28-нд Парис хотод төрсөн- 1870 оны 9-р сарын 23-нд Каннд нас барсан) - францын зохиолч, орчуулагч, түүхч, этнограф болон археологч юм.

Проспер Меримэ

Проспер Меримэ 1803 оны 9-р сарын 28-нд химич, зураач Жан Франсуа Леонор Меримэгийн гэрт төржээ. Түүний эх Анна-Луиза Моро мөн зураач байсан байна. Парист хуулийн курс төгссөний дараа тэрээр Хаант засаглалын сайд нарын нэг болох тайж Антуан д'Аргусын нарийн бичгийн дарга, дараа нь Францын түүхэн дурсгалт газруудын ахлах байцаагчаар томилогдсон байна. Мериме энэ албан тушаал хаших үер францын түүхэн дурсгалт зүйлсийг хадгалахад ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяатай хүн юм.

Жорж Бизегийн дуурийн амжилтын ачаар Меримийн бүх бүтээлүүд дотроос "Кармен" богино өгүүллэг нь хамгийн алдартай нь болсон бөгөөд энд цыгануудын ёс заншлыг дүрслэн харуулсан юм. 1830 онд Меримегийн Испанид хийсэн аялалын үеэр. Халуухан өмнөд нутгийнхны зүрх сэтгэлд гайхалтай хүсэл тэмүүлэлийг дүрсэлсэн байдаг.

Меримэ эх сурвалжийн судалгаанд тулгуурлан Грек, Ром, Италийн түүхийн талаар хэд хэдэн бүтээл хэвлүүлсэн. Түүний "Кастилийн хаан I Дон Педрогийн түүх"-ийг мэргэжилтнүүд өндрөөр хүндэтгэн үнэлдэг юм.