Познанийн Үндэсний мүзей
Познанийн Үндэсний мүзей (польш. Muzeum Narodowe w Poznaniu) — Польшийн Познань хотод оршдог улсын бүртгэлтэй урлагийн томоохон үндэсний мүзей.
Түүх
засварлах1857 онд Познаний Их Гүнт улсад эртний Польш, слав мүзей нэртэйгээр байгуулагдсан. Орчин үеийн мүзейд Уран зураг, уран баримлын галерей, Хэрэглээний урлагийн мүзей, Познань хотын түүхийн музей, Хөгжмийн зэмсгийн музей, Их Польшийн цэргийн музей, Угсаатны зүйн музей багтдаг. Нэмж дурдахад Познань хотын мүзейн бүрэлдэхүүнд Смиелов дахь Адам Мицкевичийн музей, Голухув дахь шилтгээн ордог байна.
1870-аад онд Северин Мелжински-гийн (польш. Seweryn Mielżyński) цуглуулгын өвийг нэмсэн. Цуглуулга хийж байхдаа С.Миелжински 1870 онд Эдвард Раставецки-гийн цуглуулгыг олж авсан бөгөөд жилийн дараа Миелжински-гийн цуглуулгыг мүзейд хандивлав. С.Миелжински худалдаж авсан газар дээр тус нийгэмлэгийн шинэ төв байр - 1882 онд албан ёсоор нээгдсэн Познань дахь анхны музейг барьжээ. Түүний цуглуулгууд нь тэнд үзэсгэлэнд тавигдсан байна. 1881 онд Познань Шинжлэх ухааны анд нөхдийн нийгэмлэг үүнийг Миелжинскийн нэрэмжит болгосон байна.
Бүтэц
засварлах- Эртний урлагийн галерей
- Дундад зууны үеийн урлагийн галерей
- 16-18-р зууны Польшийн урлагийн галерей.
- 18-20-р зууны Польшийн урлагийн галерей.
- Орчин үеийн урлагийн галерей
- Гадаад уран зургийн галерей, Сийлбэрийн танхим
- Зурагт хуудас, дизайны галерей
- Нумизматикийн кабинет