Адам Мицкевич
Ада́м Берна́рд Мицке́вич (польш. Adam Bernard Mickiewicz, лит. Adomas Bernardas Mickevičius, белорус. Адам Бернард Міцкевіч; 1798 оны 12 дугаар сарын 24-нд Виленский муж Хаант Орос Улсад төрсөн -1855 оны 11 дүгээр сарын 26-нд Константинополь хот, Османы Эзэнт гүрэнд нас барсан)- Беларусь гаралтай польшийн яруу найрагч. Улс төрийн нийтлэгч, польшийн үндэсний хөдөлгөөний зүтгэлтэн. XIX зууны польшийн уран зохиолын тод томруун төлөөлөгч.
Польш дахь романтизмын үеийн гурван оргил яруу найрагч Юлиуш Словацки болон Зигмунт Красински нартай зэрэгцэн очдог.
Уран бүтээлүүд
засварлахАнхны шүлэг «Хотын өвөл» („Zima miejska“) 1818 онд Виленск хотын „Tygodnik Wileński“ сонинд хэвлэгдсэ.. Юзеф Завадски түүний шүлгийн цуглуулга «Яруу найраг» („Poezje“, т. 1, Вильна, 1822) «Баллады и романсууд» нэгтгэсэн („Ballady i Romanse“) бөгөөд өмнөх үг « Романтик яруу найргийн тухай» („O poezji romantycznej“), польшийн уран зохиолд романтизмын тод чиглэл гарсаны зарлан тунхагласан юм.
«Живиля» бол А.Мицкевичийн анхны зохиолуудын нэг бөгөө уг зохиолын баатар литв эмэгтэй Живиля оросуудыг хот руугаа оруулсан гээд хайртыгаа алж байгаа тухай өгүүлдэг юм. Энэ зохиолыг литв хэл рүү анх Симон Даукантос 1819 онд орчуулсан байна.
«Яруу найраг»-ийн хоёр дахь боть (1823) дотор «Гражина» („Grażyna“) , «Дзяды» яруу найраг орсон. Орост «Сонеты» (1826), «Крымын сонетууд» (Sonety krymskie) хэвлэгдсэн байна.
Мицкевичийн хамгийн тод бүтээл бол «Ноён Тадеуш» яруу найраг юм.(„Pan Tadeusz czyli Ostatni zajazd na Litwie“), 1832-1834 онуудад бичээд 1834 онд Парист хэвлүүлсэн түүхтэй. Яруу найрагт шляхтуудын сэтгэлийн дурсамж, хошин шог дүр төрхүүд гардаг. «Ноён Тадеуш» бүтээлээр польшийн алдарт кино найруулагч Анжэй Вайда 1999 онд уран сайхны кино бүтээсэн.