Пешт
Пешт ( Унгар дуудлага: [ˈpɛʃt] ) нь Унгар улсын Будапешт хотын зүүн хэсэг бөгөөд баруун хэсэг болох Буда, Обудагаас Дунай мөрөнөөр тусгаарлагддаг. Газар нутаг нь ерөнхийдөө тэгш хавтгай бөгөөд хотын нутаг дэвсгэрийн гуравны хоёр орчим хувийг эзэлдэг. Пешт талын хамгийн алдартай хэсгүүдээс дурдвал Хотын төв, Унгарын парламентын ордон, Баатруудын талбай, Андрашийн өргөн чөлөө зэрэг багтана.
Унгар хэлээр ярьдаг хүмүүс нийслэл Будапешт хотыг бүхэлд нь "Пешт" хэмээн товчлон дууддаг. Будапештийн гурван хэсэг болох Пешт, Буда, Обуда 1873 онд нэгдэж нэгэн том хот болсон.
Нэр зүй
засварлахПтолемейгийн тэмдэглэснээр уг сууринг эрт дээр үед (Contra-Aquincum-ийн үед) Pession гэж нэрлэдэг байжээ. Мөн, Пешт гэдэг нэр нь "зуух" гэсэн утгатай слав үгнээс гаралтай байх магадлалтай (болгар пещ [ˈpɛʃt] ; Серб пећ / peć ; Хорват peć ) бөгөөд уг үг нь пещера ("агуй" гэсэн утгатай) гэдэг үгтэй холбоотой[1]. Англи хэлэнд Pesth гэж 20-р зууны эхэн үед мэр сэр дуудагддаг байсан ч [2] одоо үүнийг хуучирсан гэж үздэг.
Түүх
засварлахПешт нь анх Кельтийн суурин хэлбэрээр байгуулагдсан бөгөөд дараа нь Ромчууд (Контра-Аквинкум-ийн үед) Аквинкум дахь цэргийн баазынхаа эсрэг талд бэхлэлт цайз болгож өргөжүүлсэн юм. Ромчуудын хуарангийн үлдэгдэл одоо ч гэсэн Március 15. tér хаягтай газар бий.
Дундад зууны үед Пешт нь Буда/Офен хотоос тусдаа бие даасан хот байв. 11-13-р зууны үеэс эдийн засгийн чухал төв болсон. Пештийн тухай дурдсан хамгийн эртний бичээс нь 1148 оноос эхтэй.
Пештийг 1241 онд Монголчууд Унгар руу довтлохдоо устгасан боловч удалгүй дахин сэргээжээ.
15-р зууны үеийн хүн ам зүйн хувьд Пештэд голдуу Унгарчууд байсан бол Дунай мөрний цаадах Буда талд Германчууд дийлэнх нь байв. [4]
Пешт 1838 оны Дунай мөрний үерт автсан. Хотын зарим хэсэг 2.4м хүртэл гүнзгий усанд автсан бөгөөд үерийн улмаас хотын барилгуудын дөрөвний гурав нурж эсвэл ноцтой сүйтсэн байна. [5] 1849 онд Дунай мөрөн дээгүүр Пештийг Будатай холбосон анхны дүүжин гүүр болох Сечени гинжин гүүрийг барьжээ. Дараа нь 1873 онд Буда ба Пешт хоёр хотыг Обудатай нэгтгэж Будапешт болжээ.
Алдартай хүмүүс
засварлах- Ласло Телеки (1811-1861), зохиолч, төрийн зүтгэлтэн, илбэчин
- Хенрик Вебер (1818-1866), зураач
- Теодор Герцл (1860-1904), улс төрийн зионист хөдөлгөөнийг үндэслэгч
- Харри Хоудини (1874-1926), илбэчин, жүжигчин
Мөн үзэх
засварлах- Будапешт
- Хотын төв (Будапешт)
- Пешт муж
- Újpest (Шинэ Пешт)
- Kisest (Бяцхан Пешт)
- Pestszentlőrinc (Пештийн Гэгээн Лоренс)
- Буда
- Обуда (Хуучин Буда)
Лавлагаа
засварлах- ↑ Adrian Room (2006). Placenames of the World. McFarland & Company. p. 70. ISBN 0-7864-2248-3.
- ↑ "Pesth (part of modern-day Budapest), Hungary". www.1902encyclopedia.com.
- ↑ 3.0 3.1 Nyerges, András, ed. (1998). Pest-Buda, Budapest szimbólumai [Budapest arms & colours: throughout the centuries]. Budapest: Budapest Főváros Levéltára. p. 2. Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; name "symbols" defined multiple times with different content - ↑ "Budapest". A Pallas Nagy Lexikona (мажар хэлээр). Татаж авсан: 2009-11-03.
- ↑ Nemes, Robert (2005). The Once and Future Budapest. DeKalb, Ill.: Northern Illinois University Press. p. 107. ISBN 0-87580-337-7.
Цаашид унших
засварлах- Beksics, Gusztáv: Magyarosodás és magyarositás. Kulonos tekintettel városainkra . Будапешт, 1883 он
Гадаад холбоосууд
засварлах47°30′N 19°6′E / 47.500°N 19.100°E47°30′N 19°6′E / 47.500°N 19.100°E