Петрийн аяга
Петрийн аяга хэмээн нэрлэдэг намхан шилэн эсвэл хуванцар цилиндр тавагийг биологичид эсийг өсгөвөрлөх зорилгоор хэрэглэдэг. Энэ аягыг Германы бактерилогч Юлиус Ричард Петри (1852-1921) 1877 онд Роберт Кохын туслахаар ажиллаж байх үедээ зохион бүтээсэн бөгөөд түүний нэрээр нэрлэсэн. Шилэн петрийн аягуудыг ариутгаж (жишээлбэл халуун агаарын зууханд 160 °C температурт 1 цаг хуурай халаах замаар) дахин хэрэглэх боломжтой бол хуванцар Петрийн аягануудын хувьд хэрэглэсний дараа шууд устгах ёстой.
Микробиологид агар тавагийг гол төлөв хэрэглэдэг. Тавагийг бүлээн агар шингэнээр хагас дүүргэх ба тодорхой шим тэжээл, давс, амин хүчил болон зарим тохиолдолд антибиотикийг хамтад нь хольж хийж өгдөг. Агар нь хатуурсаны дараа таваг нь микроб агуулсан дээжийг хүлээн авахад бэлэн болно (зарим микробыг өсгөвөрлөхийн тулд дээжийг халуун агарт оруулах хэрэгтэй болдог).
Зарим Петрийн тавагт агарыг ашиглах шаардлагагүй байдаг. Тухайлбал эсийн өсгөвөр юм.
Орчин Петрийн тавагууд нь ихэвчлэн суурь болон амсартаа цагирагтай байх бөгөөд энэ нь тэдгээрийг бие биен дээр нь давхарлаж болох ба гулгахаас нь сэргийлдэг. Хэд хэдэн тавагуудыг нэг пластик саванд агуулж болох бөгөөд үүнийг "олон үүрт тавиур" гэдэг. Микротитер тавиур нь сайтар боловсруулсан олон-үүрт Петрийн аяганы тавиур юм.
Гадаад холбоос
засварлахЭнэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.