Эсийн өсгөвөр (cell culture) гэдэг нь эсийг хиймэл орчинд in vitro нөхцөл амьдруулах, өсгөвөрлөхийг хэлнэ. Өсгөвөрлөхийн өмнө эхлээд эсийг эдээс шууд салган авч энзимийн ба механик аргаар тусгаарлана эсвэл хэдийн гарган авсан эсийн шугам, эсийн омог хэрэглэж болно. Анхдагч өсгөвөр (primary culture) Эдээс ялган авсан эс тохиромжтой нөхцөлд бэлэн агуулгыг бүгдийг хэрэглэтлээ үржих (бүрэн тархах-reach confluence) үе шатыг анхдагч өсгөвөр гэнэ. Энэ үед эсийг цааш ургах хангалттай бололцоогоор хангахын тулд цэвэр өсгөврийн-орчин (growth medium)-той шинэ саванд сэлгэн-өсгөвөрлөх (subculture)(дамжуулах-passage) хэрэгтэй. Эсийн шугам (Cell line) Анхдагч өсгөврийн дараагаас түүнийг эсийн шугам эсвэл субклон (subclone) хэмээнэ. Анхдагч өсгөврийн эсийн шугам богино амьдралтай (хязгаарлагдмал-finite) байдаг. Анхдагч өсгөвөрт ургах чадвар өндөртэй эсүүд зонхилж байх бөгөөд эсийг дамжуулан өсгөвөрлөхөд популяцийн генотип, фенотипийн нэгэн жигд байдал алдагддаг. Эсийн омог (Cell strain) Хэрэв эсийн шугамаас клон эсвэл бусад аргаар дэд популяцийг ялган авбал энэ нь эсийн омог болно. Анхны эх эсээс ялгаатай нь эсийн омог ихэвчлэн удмын нэмэлт өөрчлөлттэй байдаг. Хязгаарлагдмал ба байнгийн эсийн шугам Хөгшрөлт (senescense) хэмээх удмын хязгаарлах үйл явцаар хэвийн эс олширох чадвараа алдах хүртлээ тодорхой тоогоор хуваагддаг. Ийм эсийн шугамыг хязгаарлагдмал (finite) гэнэ. Зарим эсийн шугам аяндаа эсвэл тэдгээрийг химийн аргаар болон вирүсийн оролцоотой хувиралд (transformation) оруулж мөнхжүүлдэг . Хязгаарлагдмал эсийн шугамыг хувиргаж хязгааргүйгээр хуваагдах чадвартай болгосонг байнгийн эсийн шугам (continuous cell line) гэнэ. Өсгөврийн нөхцөл Эсийг тохиромжит саванд шингэн орчинд өсгөвөрлөдөг. Эсийн төрлөөс хамааран өсгөвөрийн нөхцөл өөр өөр байдаг ч эсийн зохиомол орчин тогтсон хэм хэмжээнд тодорхой агууламжтай байна. Үүнд: нэн шаардлагатай тэжээлийн бодис (амин хүчил, нүүрс ус, амин дэм, эрдэс), өсөлтийн хүчин зүйл, даавар, хий (O2, CO2), орчны физик-химийн тохируулагч (pH, осмос даралт, хэм). Ихэнх эс хатуу буюу хагас хатуу гадаргууд наалдаж ургадаг (наалддаг-adherent эсвэл дан үе өсгөвөр -monolayer culture) бол зарим эс өсгөврийн орчинд хөвж (цийдэм өсгөвөр хөвмөг -suspension culture) ургадаг.