Патрик Жозеф (Пэт) Лихи (Англи: Patrick Joseph (Pat) Leahy, 1877 оны 5 сарын 20 – 1926) нь Ирландын хөнгөн атлетикч бөгөөд Их Британи ба Ирландын нэрийн өмнөөс 1900 оны зуны олимпод оролцож, өндрийн харайлт болон уртын харайлтын төрөлд медаль хүртсэн тамирчин юм.

Патрик Лихи
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Их Британи ба Ирланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Патрик Жозеф Лихи
Төрсөн огноо 1877 оны 5 сарын 20
Төрсөн газар Креган, Чарльвилль, Лимерик тойрог, Ирланд
Нас барсан огноо 1926
Нас барсан газар АНУ
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Парис 1900 Өндрийн харайлт
Хүрэл Парис 1900 Уртын харайлт

Тэрээр Лимерик тойрог, Корк тойргийн хил дээр орших Чарльвиллийн Креганд мэндэлжээ. Ах дүү долуулаа спортын хүмүүс болсны нэг нь Пэт байв. Түүний ах Кон нь мөн олимпийн медальтай харайгч байснаас гадна өөр нэг ах Тимоти нь харайлтаар амжилттай хичээллэж байсан. Патрик 1898 онд Дублин хотод 6 фут 4 инч (1.93 м) дээгүүр харайж, Британийн өндрийн харайлтын дээд амжилтыг тогтоож байв.

1900 оны олимпийн наадамд Лихи харайлтын 3 төрөлд оролцож, өндрийн харайлтаар АНУ-ын Ирвинг Бакстерийн ард орж мөнгөн медаль хүртсэн бол уртын харайлтын төрлөөр Алвин Кранцлайн, Майер Принштайн нарын дараа орж хүрэл медаль зүүжээ. Мөн харайлт, алхалт, үсрэлт (гурвын харайлт)-ийн төрөлд Принштайн, Жеймс Коннолли, Льюис Шелдон нарын дараа орж дөрөвдүгээр байр эзэлсэн.

1909 онд Патрик, Кон Лихи нар АНУ руу нүүсэн бөгөөд Патрик тэндээ 1926 онд 49 настайдаа нас нөгчжээ.

Цахим холбоос засварлах