Папарацциуд

Папарацци (итал. Paparazzi)[1][2] гэдэг нь алдартай хүмүүсийг дагаж, хувийн амьдралын тухай зургийг нууцаар аван өндөр үнээр худалдан амьдардаг гэрэл зурагчдыг хэлнэ.

Үгийн үүсэлЗасварлах

Федерико Феллинигийн найруулсан "Ла Долсе Вита" хэмээх киноны гол баатар, сурвалжлагч гэрэл зурагчин залуу Папараццогийн (итал. paparazzo) нэрнээс үүдэлтэй.

Ерөнхий ойлголтЗасварлах

Папарацциуд өөрийн авсан зургаа тусгай агентаар дамжуулан, сонин сэтгүүлийн газарт зардаг. Гэхдээ ихэнх тохиолдолд зохиогчийн эрхийг нь хамтад нь зардаг тул 1 зурагнаас нэг л удаа орлого олдог байна.

Тэднийг алдартнуудын хувийн амьдралыг үл тоомсорлон, үл хүндэтгэн ханддаг гэж үзэх нь ч бий.

Гадаад холбоосЗасварлах

  Commons: Paparazzi – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ИшлэлЗасварлах

  1. Merriam-Webster Online. paparazzo. 2009 он оны 2 сарын 3-д хандсан.
  2. Definitions from Dictionary.com. paparazzo. 2009 он оны 2 сарын 3-д хандсан.