Павел Михайлович Берлинский
Берлинский Павел Михайлович (1900 оны 6 сарын 22-нд Эрхүүд төрж, 1976 оны 5 сарын 4-нд Москвад нас барсан) ЗХУ-ын хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч. Зөвлөлт Буриадын ардын жүжигчин (1943).
Намтар
засварлах1925 онд Ленинградын хөгжмийн дээд сургуулийг И.С.Миклашевскийн удирдлага доор төгөлдөр хуурчаар, 1926 онд А.М.Житомирскийн удирдлага доор хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн байна. 1939 онд Москвагийн хөгжмийн дээд сургуулийг удирдаач мэргэжлээр төгсчээ. 1925-1933онд төгөлдөр хуурчаар ажилласан бол 1932-1934, 1939-1946 онуудад Буриадын Улаан Үд хотод хөгжимт драмын театрын удирдаачаар ажиллажээ. Энэ үед буюу 1943 оны 10-р сард Буриадын хөгжимт драмын театрын 160 хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолтын ерөнхий удирдаачаар Монголд иржээ. 1938-1940 онд Москвагийн хөгжмийн дээд сургуульд удирдаач мэргэжлээр багш, 1946 оноос цэргийн хөгжмийн удирдаачийн сургуульд багш, 1950-1953 онд удирдаачийн тэнхимийн эрхлэгч, 1964 оноос Москвагийн хөгжмийн дээд сургуулийн цэргийн хөгжмийн удирдаачийн факультетын профессор, 1941-1944 онд Буриадын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар ажиллаж байв.
Уран бүтээл
засварлах“Баир” хөгжимт драмын жүжиг (1938) зэрэг.
Утга зохиол
засварлах“Монгольский певец и музыкант Ульдзуй Лубсан-Хурчи” М., 1938;