Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг нь 1950 онд Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультетын Оюутны эрдэм шинжилгээний дугуйлан нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй бөгөөд 1959 оноос Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг нэртэй болж анхны оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Уг хурлын даргаар нь оюутан Л.Шагдар /доктор, профессор/ сонгогдож байсан юм. Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг нь оюутны сайн дурын байгууллага бөгөөд оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд татан оруулах, эрдмийн ажил, судалгаа шинжилгээ хийх арга барил, дадал эзэмшүүлэх зорилготой ажилладаг оюутны анхны бие даасан байгууллага билээ. ОЭШН нь АШУҮИС-ийн захиргаа, Эрдмийн зөвлөл, Сургалтын алба, Оюутны алба, НЭМС-Эпидемиолги-Биостасистикийн тэнхим, Монголын Оюутны Холбоо, Монголын их дээд сургуулиудын консерциум, Залуу эрдэмтэд клуб, Монгол зөн төрийн бус байгууллага, “Өсвөр үе - Ирээдүй” төв, АШУҮИС-ийн оюутны клубууд зэрэг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.

Үйл ажиллагаа

   АШУҮИС-ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах Оюутны Эрдмийн Чуулган (жил бүр)
   Монголын их дээд сургууль, коллежийн оюутнуудын эрдэм шинжилгээний шилдгийн шилдэг бүтээл шалгаруулах Биологи - Анагаахын Симпозиум (2 жилд нэг удаа)
   "УБ Сонгдо эмнэлэгийн нэрэмжит эрдэм шинжилгээний ажлын грант" оюутнуудын дундах судалгааны төслийн шалгаруулалт жил бүр
   Жил бүрийн оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй товхимолыг хэвлэн гаргадаг
   Эрдэмтэн зохиолч, их эмч,улс төрч Г.Зуунайн нэрэмжит шагнал гардуулах ёслол
   Наранцацралтын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   Нэрт  сурган хүмүүжүүлэгч,алдарт мэс засалч, Монгол улсын төрийн соёрхолт, гавьяат багш П.Долгорын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   Цолмонгийн нэрэмжит шагнал гардуулах ёслол
   Монголын анхны статистикч Л.Буджавын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   АУС-ийн захирлын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   БАС-ийн захирлын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   НЭМС-ийн захирлын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   УАС-ийн захрилын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   Эм зүйн сургуулийн захирлын нэрэмжит шагнал гардуулах ёслол
   ОЭШН-ийн хүндэт гишүүн өргөмжлөх ёслол
   “Эрдмийн ажил” цуврал лекц
   “Судалгааны арга зүй” сургалт
   “Онол-Мэтгэлцээн” цуврал семинар
   “Мэргэжлийн орчуулгын семинар”
    "Open Forum" нээлттэй хэлэлцүүлэг
    Хүмүүн цуврал лекц

Амжилтууд ü New World-ийн шилдгийн шилдэг Оюутан ü Монголын Оюутны Холбооны Манлайлагч Оюутан ü Г.Зуунайн нэрэмжит шагналтан ü П.Долгорын нэрэмжит шагналтан ü В.Ичинхорлоогийн нэрэмжит шагналтан ü БНСУ-ын Ионсейн их сургуулийн шилдэг эрдэм шинжилгээний бүтээлийн шагналтан ü БНСУ-ын Ионсейн их сургуулийн нэрэмжит шагналтан ü Инженерийн боловсролыг дэмжих сангаас зохион явуулдаг “Ньютон” эрдэм шинжилгээний хурлын шагналт байрууд ü МАСЗХ-оос зохион явуулдаг “Мастер” эрдэм шинжилгээний бага хурлын шалналт байрууд ü Жил бүрийн Оюутны Эрдмийн Чуулганы нэгдсэн хуралдаанаас шагналт байрууд ü НЭМС, Интер банкнаас зохион байгуулсан “Шинэ зууны эмнэлэг 2004” хурлын шагналт байрыг тасралтгүй эзэлж байсан. ü Хүрэлтогоот МЗСМХ-ны Эрдмийн хурлын III байр ü Био-анагаахын салбар хуралдааны тэргүүн байр ü Анагаахын салбар хуралдааны тэргүүн байр ü Эрүүл Мэндийн Яамны шилдэг оюутан ü “Innovation” эрдмийн хурлын шагналт байрууд ü Ерөнхийлөгчийн нэрэмжит 2006-2007 оны шилдэг оюутан ü Зориг сангийн тэтгэлэгт оюутан 2010,2011, 2012 ü Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт оюутан 2012 ü Монгол улсын гавъяат багш доктор профессор Цорос Гажаан Жамбын нэрэмжит Микробиологи-Иммунологийн Улсын 3-р олимпиадын тэргүүн, тусгай байрууд 2012 ü "Анагаах ухааны судалгаа ба хөгжил" оюутны эрдэм шинжилгээний бага хуралын тусгай байрын шагнал ü "Discovery" эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн, дэд тэргүүн байр ü Монголын багш оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах "Эврика" бага хуралын гутгаар байр ü Эм судлалын улсын 4-р олимпиадын дэд тэргүүн байр ü Эрдмийн чуулган-2014 ханын илтгэлийн тэргүүн, дэд тэргүүн байрууд ü Эмгэг судлалыг хэн сайн мэдэх вэ? аст тэмцээнд тэргүүн, дэд тэргүүн байрууд