Монголын Оюутны Холбоо

Монголын Оюутны Холбоо (МОХ) нь Монгол Улсын төрийн бус байгууллага юм. Монголын байгууллагуудаас хамгийн анх буюу 1945 онд НҮБ-ын гишүүн статустай Олон Улсын Оюутны Холбооны жинхэнэ гишүүнээр элссэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон төрийн бус их, дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд болон гадаад улсуудад их, дээд сургууль, коллеж,мэргэжлийн сургуулиудад Монголоос элсэн суралцаж буй 170.000 гаруй оюутан, суралцагчийн нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллладаг оюутны төрийн бус төв байгууллага билээ.

МОХ нь 1943 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан бөгөөд 1990 оноос бие даасан төрийн бус байгууллагын статустай болон улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Удирдлага

засварлах
  • Ерөнхийлөгч: Г.Анударь
  • Дэд Ерөнхийлөгч: Э.Дөлгөөн
  • Дэд Ерөнхийлөгч: Ш.Өнөболд
  • Ерөнхий Нарийн Бичгийн Дарга: Н.Мягмарсүх

Үйл ажиллагаа

засварлах

МОХ-ны шинэ зуунд баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлээ “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу тодорхойлж, дээд боловсролын салбарын харилцаанд хамтын ажиллагаа, хяналтын үүргийг бодитоор гүйцэтгэх чадвартай, эрх ашгийг хамгаалагч мэргэжлийн байгууллага болон хөгжих стратеги төлөвлөлтийг дэвшүүлсэн. МОХ нь бүрэлдэхүүндээ одоогоор 96 их, дээд сургууль, коллеж, МСҮТөвүүдийн оюутан, суралцагчдын анхан шатны байгууллага, бие даасан чиглэлийн 28 байгууллагыг нэгтгэн, үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л салбар, нэгж, чиглэл, давхарга руу хандсан, төвлөрсөн болон боловсрол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.

  • “Оюутны Хөгжлийн сан”-гаас тэтгэлэг олгох хөтөлбөр
  • “Шинэ зууны Монгол орон” сэдэвт эрдэм шинжилгээний цуврал бага хурал
  • Оюутны нэрэмжит гудамж, талбай болон оюутны хотхоны А, Б бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, зохицуулалт
  • Оюутны эрдэм солилцооны төв
  • “Оюутан” эрүүл мэндийн төв
  • Оюутны хөдөлмөрийн бирж
  • Оюутанд төрөөс үзүүлж буй авто тээврийн хөнгөлөлтийн сүлжээ /Орон нутгийн хөнгөлөлт, хот хоорондын хөнгөлөлт/
  • Оюутны оюуны бүтээл, судалгааны ажлыг дэмжих дэд хөтөлбөр
  • Оюутны “Бүтээлч хөдөлмөрийн аян” цуврал хөтөлбөр
  • “Оюутны Виза, Мастер карт”-ын үндэсний сүлжээ төсөл /Голомт банк/
  • “Оюутны цахим карт” Нийтийн тээврийн хөнгөлөлтын карт /ННТГазар/
  • Олон улсын оюутны хөнгөлөлтийн “ISIC” картын үйлчилгээ
  • “Монголын оюутны дээд шагнал олгох журам”-ын хэрэгжилт
  • Дэлхийн Монгол туургатан оюутан залуучуудын их наадам, чуулга уулзалт /2 жилд нэг удаа/
  • “Оюутны хавар” урлаг, спорт, эрдмийн их наадам
  • “Оюутны Намар” спорт, урлагийн их наадам
  • “Монголын Оюутан Мисс” тэмцээн /2 жил тутамд 1 удаа/
  • Монголын Оюутны “Харшийн төв наадам”
  • "Миний мэргэжил Эх орны минь хөгжлийн гарц " мэргэжил сонголтын лекц

Тэмдэглэлт өдрүүд

засварлах

Гишүүнчлэл

засварлах

МОХ-нь Монгол Улсын төрийн болон төрийн бус бүхий л байгууллагуудаас хамгийн анх буюу 1945 онд НҮБ-ын гишүүний статустай Олон улсын Оюутны холбооны жинхэнэ гишүүнээр элссэн.

  • Олон улсын оюутны холбоо
  • НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо
  • Олон улсын оюутны спортын холбоо
  • Азийн оюутны холбоо
  • Азийн оюутны мэдээллийн төв
  • Олон улсын оюутны аялал жуулчлалын холбоо
  • Төв Азийн оюутны холбоо
  • Германы Отто Бенекийн сан /Отто Вeneck Foundation/
  • Германы Бонн хотын хүүхэд залуучуудын тойрог

Цахим холбоос

засварлах