Охийн Цагаанзам
Халимагийн дуучин, туульч
Охийн Цагаанзам (Орос: Каруев, Владимир Оконович; хал. Окна Цаhан Зам) нь туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч хүн юм. ОХУ-н Халимаг БНУ-н иргэн. Монгол үндэстэн. Ойрадын Баатуд (хал. Баатад) овгийн хүн. Баатуд гэдэг нь баатар гэдэг үгийн олон тоо бөгөөд баатрууд гэсэн үг.
Охийн Цагаанзам | |
---|---|
Төрсөн | 1957 оны 4-р сарын 2 |
Харьяалал | Монгол үндэстэн, Халимаг |
Иргэншил | ОХУ |
Мэргэжил | дуучин, туульч |
Нэрний учир
засварлах- Нэр: Цагаанзам(Монгол), Цаhан Зам(халимаг), Владимир(орос)
- Эцгийн нэр: Охь(Монгол), Ок(халимаг), Ока(орос)
- Ургийн нэр: Хар(Монгол), Кар(халимаг), Каруев(орос)
- Ургийн овог: Баатуд
Сибирьт цөлөгдсөн халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийсэн. Нутагтаа харих нүүдлийн замд мэндэлсэн тул эмээ нь Цагаанзам хэмээх нэр хайрлажээ.
Шагнал
засварлахМонгол Улсын төрийн дээд хүндэт шагнал Алтан гадас одон
Уран бүтээл
засварлах- Жангар тууль
- Ээжийн дуу (Ээжин дун)
- Агтубын голын ус (Актюбин голын усн)