Отгоншарын Батнайрамдал

Отгоншарын Батнайрамдал (1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн) - МАН-ын нарийн бичгийн дарга. 2021-23 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажилласан.

1998 онд Ховд аймгийн 2-р арван жилийн дунд сургууль төгссөн.

2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвардын их сургууль төгссөн.

Ажилласан байдал засварлах

  • 2009-2010 онд Чоно корпорацид хөрөнгө оруулалтын менежер,
  • 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын зөвлөх,
  • 2011-2013 онд "Ориго партнерс Монголиа" компанид уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч,
  • 2015-2017 онд АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир,
  • 2018 онд "Эрдэнэс тавантолгой" ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал,
  • 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх,
  • 2020 оны 7-р сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд,
  • 2023 оны 1-р сараас МАН-ын Гадаад харилаа хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга.