Орчин үеийн таван төрөлт

Орчин үеийн таван төрөлт (Англи: Modern pentathlon) нь буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, морин спорт, гүйлт хэмээх 5 төрлийн спортоор өрсөлддөг, спортын холимог төрөл юм.

2004 оны Афины олимп, эрэгтэйчүүдийн орчин үеийн таван төрөлтийн гүйлтийн тэмцээн

19-р зуунд Наполеоны үеийн Францад дайсны байрлалыг нэвтэрч, өөрийн армидаа тулалдааны үр дүнг хүргэх даалгавар авсан морин цэрэг морио унан дайсны байрлалыг давж (морин спорт), замдаа дайснуудтай буудалцаж, сэлмээр тулалдан, (буудлага, туялзуур сэлэм), голыг сэлж гатлан (усанд сэлэлт), гүйсээр (гүйлт) мэдээ хүргэсэн хэмээх үйл явдлаас сэдэвлэн орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен Эртний Грекийн олимпын наадамд багтдаг байсан Хуучин таван төрөлтсонгомол бөх, зээрэнцэг шидэлт, жад шидэлт, уртын харайлт, ойрын зайн гүйлт)-өөс санаа авч бий болгожээ. 1912 оны Стокхольмийн олимпоос эхэлж албан ёсоор олимпын хөтөлбөрт багтсан байна.

Монгол улсад орчин үеийн таван төрлийн спорт нь хараахан хөгжөөгүй.

  • Эрэгтэй, эмэгтэй тус бүр хувийн, багийн дүнгээр, мөн буухиа байдлаар өрсөлдөнө.
  • Олимпод тамирчид зөвхөн эрэгтэй, эмэгтэй хувийн дүнгээр өрсөлддөг. 1996 оны Атлантагийн олимпоос эхлээд 2 өдөр явагддаг байснаа больж, ганц өдрийн дотор зохиогддог болсон.

Төрлүүд

засварлах
  • Буудлага: Хийн гар буу, 20 сум тавина
  • Туялзуур сэлэм: Эпээ сэлэм ашиглан тойргоор тулалдана
  • Усанд сэлэлт: 200 метрийн чөлөөт сэлэлт
  • Морин спорт : Саад давах, унах морь нь тэмцээний өдөр сугалаагаар шийдэгдэнэ.
  • Гүйлт: 3000 метр

Дүгнэхдээ буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлтэд стандарт амжилтыг 1000 оноогоор үнэлж, тамирчдад оноо өгөх бөгөөд морин спорт нь 1200 онооноос эхэлж, алдаа гаргах тоолонд оноо нь хасагдана. Хамгийн сүүлд 3000 метрийн гүйлтэд өмнөх 4 төрлийн нийлбэр оноогоор тэргүүлж яваа тамирчин эхэлж гараанаас гарч, бусад тамирчид авсан онооныхоо дагуу, тодорхой хугацаагаар хоцорч гарна. Ингээд барианд орсон дарааллаараа байр эзэлдэг.

Орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен тус спорттой холбоотой байсан учраас олимпод багтах болсон хэдий ч морин спорт, туялзуур сэлэм, буудлага зэрэг нь өртөг ихтэй учраас хичээллэгсдийн тоо хязгаартай, мөн Унгар зэрэг Европын улсууд хөгжлөөр тасархай байдаг зэрэг шалтгааны улмаас бэйсбол, софтбол зэрэг спортын хамтаар олимпын хөтөлбөрөөс хасагдахаар яригдаж буй. Гэхдээ Бээжингийн олимпын хөтөлбөрт багтсан байгаа юм.