Оросын Нисэх Хүчний Төв Музей
Оросын Нисэх Хүчний Төв Музей (Орос: Центральный музей Военно-воздушных сил РФ) нь ОХУ-ын Москва мужийн Монино хотод Гагарины нэрэмжит нисэх хүчний академид байрладаг нисэх хүчний музей юм. Тус музей нь Оросын Зэвсэгт Хүчний Төв Музейн салбар бөгөөд, дэлхийн томоохон нисэх хүчний музейнүүдийн нэг төдийгүй ЗХУ-ын үед бүтээгдсэн 194 онгоц, 127 онгоцны хөдөлгүүрийн цуглуулгатай.
Тойм
засварлахУг музейг 1958 онд Ту-4, Ла-15, Ла-11, По-2, Як-18, нэг онгоцны их бие, 20 пулемёт, их буу зэрэг үзвэртэйгээр байгуулсан.[1] Хоёр жилийн дараа 14 онгоцтой болж, 1970-аад онд үзвэрт тавигдах онгоцны тоо эрс нэмэгдсээр 40 гаруйд хүрсэн. 2005 онд үзвэрийн гол танхимд гал гарч ихэнх онгоц галд шатсан. 2013 онд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн онгоцнуудад зориулж шинэ ангаар баригдаж, шатсан онгоцнуудыг сэргээсэн. Өнөөдөр музейд цэрэг, иргэний болон тусгай зориулалтын зэрэг дотоодын болон гадаадын олон төрлийн нисэх онгоцууд, тус музейд онгоцны нисгэгчийн дүрэмт хувцас, баримт бичиг, загвар, тоног төхөөрөмж зэрэг зүйлсийг олон нийтэд дэлгэн харуулдаг.
Одоогийн байдлаар 54 мянга гаруй үзмэр байгаагаас нисэх онгоц 194, нисэх онгоцны загвар 409, онгоцны хөдөлгүүр 118, тоног төхөөрөмж 5152 (сэнс, нисэх онгоцны тоног төхөөрөмж, зэвсэг) зэрэг тоотой байна.
Цагийн хуваарь
засварлахӨвлийн улиралд (10-р сарын 05-аас 3-р сарын 31 хүртэл)
Даваа, Мягмар гарагт - Музей амарна.
Доторх үзвэр: Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням - 9:00-17:45 хүртэл
Гадна талбай: Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням - 09:00-17:45 хүртэл
Зуны улиралд (4-р сарын 1-ээс 10 сар хүртэл)
Даваа, Мягмар гарагт амарна.
Доторх үзвэр: Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагт 09:00-17:45 хүртэл ажиллана.
Гадна талбай: Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагт 10:00-18:45 хүртэл ажиллана.
Касс музей хаахаас 45 минутын өмнө хаагдана.
Эшлэл
засварлах- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2023-07-14. Татаж авсан: 2023-07-14.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)