Оросоогийн Цацрал
Оросоогийн Цацрал нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолтой, ном зүйч хүн юм.
Бага нас, боловсрол
засварлах1942 онд Улаанбаатарт төрсөн.
1951-1961 онуудад Нийслэлийн I, II арван жилийн бүрэн дунд сургуульд суралцаж төгссөн.
1961-1965 онуудад ЗХУ-ын Москвагийн Соёлын Дээд Сургуулийн номын сангийн факультетыг төгсөн Номын сан судлал-Ном зүйч мэргэжил эзэмшсэн.
ШУАкадемийн нэр дээр суралцахаар ЗХУ улс руу явсан тул төгсөж ирээд, ШУА-ийн харьяа Улсын нийтийн номын санд ажиллах болсон байна[1].
Идэр нас, ажил үйлс
засварлах1966 оноос ахлах ном зүйч,
1968-1980 онуудад Үйлчлэх ба ном ажиллах, Арга ухаан-ном зүйн хэлтсийн эрхлэгчээр тус тус ажилласан.
1980-1986 онуудад Улаанбаатар хотын төв номын санд захирал,
1994-1997 онуудад ахлах ном зүйч,
1986-1987 онд Соёлын дунд сургуульд мэргэжлийн ахлах багш,
1987-1990 онуудад ТИС-ийн номын сангийн эрхлэгч,
1990-1994 онуудад Москва дахь ЭСЯ-нд МАХН-ын хорооны улс төрийн ажилтан,
1994-2016 онуудад Урлах Эрдмийн дизайны сургуулийн номын сангийн эрхлэгчээр 75 нас хүртлээ улсад тавь гаруй, номын сангийн салбарт 45 жил ажилласан[2].
Бүтээл туурвил
засварлахВ.В.Хурлат, Д.Данзан, Д.Бүрэндалай нарын хамтаар Владимир Ильич Лениний зохиолууд: Агуулгын тайлбартай бүртгэл(1967), Библиография работ по Монголии[3](1967) зэрэг ном зүйн бүртгэлүүдийг тус тус эмхэтгэн, салбарын тухай 20 шахам өгүүлэл, орчуулгын материалыг төвийн сонин хэвлэлд нийтлүүлсэн байна.
1980 онд байгуулагдсан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан[4].
Тэрээр номын сан, номын санчдад зориулсан "Номын өргөө" хэмээх дууны үгийг бичиж, аяыг нь Х.Сэргэлэнгээр зохиолгожээ. 2012 онд уг дууг залуу дуучин Ж.Бямбадэлгэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэсэн "Номын баяр"-ын үеэр шинэчлэн дуулжээ[5].
Түүний бүтээл туурвил, амьдралын замналыг салбарын мэргэжилтнүүдэд сурталчилах, таниулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас “Ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2016 онд зохион явуулжээ[6].
2019 онд Монголын номын сангуудын консорциумаас "Манлайлагчдын замналаас суралцахуй" сэдэвт уулзалтыг зохион байгуулж, уг уулзалтын хүндэт зочноор уригдан мэргэжил нэгтнүүддээ амьдралын замнал, туршлагаасаа хуваалцжээ[7].
Гавьяа, шагнал
засварлахАрдын хувьсгалын 100, орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулжээ.
Эх сурвалж
засварлах- ↑ МУСГЗ, О.Цацралын хувийн архиваас.
- ↑ Базар, Ш.; Гүнжинлхам, Г. Ном дагасан заяа.
- ↑ Хурлат В. В (1977). Библиография работ по Монголии: Монголын талаархи бүтээлүүдийн ном зүй (1 ed.). УБ: ШУАХ.
- ↑ Түвшинтогтох, В.; Хайдав, Т. (2019). Номын сангийн тухай яриа (Анхны хэвлэл ed.). УБ: Соёмбо принтинг. p. 48.
- ↑ "Номын өргөө" дуу, Татаж авсан: 2023-11-30
- ↑ Tuvshintogtoh, Vandan (2016-11-30). ""Ажил мэргэжлийн уралдаан" болж өнгөрлөө – Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН" (америк-англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2023-11-25. Татаж авсан: 2023-11-27.
- ↑ ""Манлайлагчдын замналаас суралцахуй" сэдэвт чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгууллаа". Монголын номын сангуудын консорциум. Татаж авсан: 2023-11-27.