Орогнол (англи. right of asylum, франц. droit d'asile, орос. право убежища) — Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг, улс төрийн, шашны болон үзэл бодлын шалтгаанаар мөрдөн мөшгихөөс зугтааж орогнол хайх хүний эрх болон аль улс өөрийн газар нутагтаа хэн нэгэнд дээрх шалтгаанаар орогнол гаргаж өгөх эрхийг хэлнэ.

Хурц улаанаас бүдэг болтол өнгөөр "Орогнол" хүсэгчдийн тоог харуулсан орнууд.

Улс төрийн болон бусад бүх төрлийн орогнол нь хоёр хэсгээс бүрддэг: 1) дотоод- орогнол хүсэгч тухайн орон дотроо хамгаалалт хүсч эрх баригчдаас авдаг; 2) гадаад- олон улсын эрх зүйн дагуу өөр нэг оронд оргонол хүссэний үндсэн дээр оргонол авдаг.

"Орогнол хүсэх"-гэсэн үг нь тухайн хүн өөрөө сайн дураараа оргонол хүссэн өргөдөл гаргаж байж оргонол авдаг гэсэн үг.

Цагаачлал гэдэг ойлголттой "Орогнол" хүсэх гэдэгтэй эндүүрэх хэрэггүй. Цагаачлал бол өөр ойлголт юм.