Ормари Ромеро Туркас (Испани: Ormari Romero Turcás, 1968 оны 2 сарын 22-нд Куба улсын Сантьяго-де-Куба мужийн Сегундо-Френтед төрсөн) нь Кубын Үндэсний Цувралын Сантьяго-де-Куба баг болон Кубын шигшээ багт тоглодог, бэйсболчин, баруун гараараа шиддэг шидэгч юм.
Тэрээр 1996 онд олимпын аварга болсон боловч 1997-2005 онд дотоодын тэмцээнүүддээ амжилт муутай оролцож, шигшээ багтаа багтаагүй. 2005 онд шигшээ багтаа эргэн ирсэн Ромеро 2006 оны Вөрлд Бэйсбол Классикт оролцож, шидэгчийн хувиар 2 ялж, багаа шигшээ тоглолтод хүрэхэд хувь нэмэр оруулсан хэдий ч Японы багтай хийсэн шигшээ тоглолтод ялагдал хүлээжээ.