Опцион
Опцион гэдэг нь хөрөнгө оруулалтын салбарт нэг хүн нөгөөдөө тодорхой хөрөнгийг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах буюу худалдах эрх олгох хэлбэрийг хэлнэ. Опцион бол үнийг мэдээлэх болон арилжааг тохиромжтой болгох үүднээс стандартад оруулсан гэрээ юм. Үнэт цаасны нэг опцион гэрээнд 100 ширхэг энгийн нэгж хувьцаа агуулагдаж байж стандарт опцион болно. Ганцхан call опционы гэрээнд 100 ширхэг нэгж хувцаа худалдаж авах нөхцөл тусгаж өгсөн гэсэн үг. Үүнтэй адилхан нэг put опционы гэрээнд 100 ширхэг нэгж хувьцааг зарах нөхцөл тусгагдана. Түгээмэл үнэт цаасны опцион гэрээ нь 6 нөхцөлийг тусгасан байдаг.
- Үнэт цаасны тодорхойлолт
Хувьцааны опцион гэрээнд тухайн үнэт цаастай холбоотой мэдээллийг тодорхой зааж өгсөн байна.
- Зорилтот үнэ
Тухайн үнэт цаасны хувьд опцион гэрээ хэрэгжих боломжтой үнийг гэрээнд зааж өгсөн байдаг ба уг үнийг зорилтот үнэ гэнэ. Тиймээс зорилтот үнэ маш чухал юм. Опцион хэрэгжих үед опцион эзэмшигчийн тухайн үнэт цаасанд төлөх буюу зарах үнэ юм.
- Опцион гэрээний хэмжээ
Гэрээний тоог тодорхой болгосон байдаг. Стандартад үнэт цаасны нэг опцион гэрээнд 100 энгийн нэгж хувьцаа ноогдоно гэж тусгасан байдаг.
- Опцион гэрээний дуусах хугацаа
Опцион гэрээний дуусах хугацааг зааж өгсөн байна. Хэрвээ дуусах хугацаа нь өнгөрөөд опционыг шийдвэрлээгүй тохиолдолд үнэгүй болно.
- Опционы загвар
Опционы шийдвэрлэх арга нь хэзээ опционыг шийдвэрлэж болохыг илэрхийлнэ. Опционыг шийдвэрлэх Америк болон Европ загвар байдаг. Америк опционыг дуусах хугацаанаас өмнө хэрэгжүүлж болно. Харин Европ загварын опционыг хугацаа дуусахын сүүлийн өдөр хэрэгжүүлнэ. Салангад үнэт цаасны опцион нь ихэвчлэн Америк загварын байдаг ба үнэт цаасны индекс опцион нь Европ загварын байдаг.
- Опционыг хүргэх ба шийдвэрлэх
Хэрвээ үнэт цаасны опционыг шийдвэрлэх тохиолдолд хэрэгжүүлэх журмыг урьдчилан тохирно. Үнэт цаасны опционы нөхцөлд тогтсон хэрэгжүүлэх зарчмын дагуу опцион эзэмшигч гэрээгээ шийдвэрлэхээ мэдэгдсэнээс хойш хэдэн хоногийн дараа үнэт цаасны нэгж хувьцаанууд хүргэгдэх болно.
Үнэт цаасны опцион нь түгээмэл үнэт цаастай адил хөрөнгийн зах зээл дээр худалдаалагддаг. Энэхүү гэрээний онцлог нь эзэмшигч буюу худалдан авах талд эрх олгодог бол худалдсан талд үүрэг ноогдуулдаг. Опцион төрлийн үнэт цаасны ерөнхий шинж чанар нь:
- Өөр бусад хөрөнгөөс үнэ цэн нь тодорхойлогддог.
- Мөнгөн урсгал нь тодорхой нэг үйл явцаас шууд хамааралтай байдаг.
Энэхүү опцион гэрээний үнэ цэнийг тодорхойлохдоо хүлээгдэж буй мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнээр үнэлэх юм бол учир дутагдалтай байдаг. Энэхүү судалгааны ажлын онолын хэсэгт опционы мөнгөн урсгалыг тайлбарлаж, түүний үнэ цэнийг тодорхойлогч хүчин зүйлүүдийг авч үзнэ.