Опел Комбо
Опел Комбо нь Опелийн хэрэглээний зориулалттай үйлдвэрлэсэн автомашины марк юм.
Опел Комбо | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1986 оноос хойш |
Ангилал: | Хэрэглээний автомашин |
Их биеийн хувилбарууд: | Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Эхний хоёр үеийн загвар нь Кадетт E болон Опел Корса B-ийн хайрцагт тэрэгний хувилбар байв. Харин гурав дахь үеийн загвар нь өндөр дээвэртэй комби загвар бөгөөд түүнийг Опел Корса C-ийн суурь дээр үйлдвэрлэжээ. 2011 оны намраас эхлэн түүний дөрөв дэхь үеийн загварыг зах зээлд гаргасан бөгөөд тус загвар нь ЖМ (Опел) болон Фиат компаниудын хамтран хөгжүүлсэн Гамма платтформ дээр суурилжээ. Үүнтэй ижил загвар болох Фиат Добло II-той хамт туркийн автомашин үйлдвэрлэгч Тофас компани нь гэрээгээр үйлдвэрлэж байна.
Австрали болон Шинэ Зеландад Опел Комбо нь Холден Комбо гэсэн нэртэй, Их Британид Вауксхалл Комбо, Чили улсад Шевролет Комбо нэртэйгээр худалдаалагддаг.
Кадетт Комбо
засварлах1. залгамж үе | |
---|---|
Опел Кадетт Комбо (1989-1993) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1986–1993 |
Их биеийн хувилбарууд: | Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,3–1,6 литр (44–66 кВт) Дизель хөдөлгүүр: 1,6–1,7 литр (40–44 кВт) |
Урт: | |
Өргөн: | |
Өндөр: | |
Тэнхлэг хоорондын зай: | |
Хоосон жин: |
Опел Комбо гэх загварын нэршлийг анх удаа хайрцаг хэлбэрийн автомашинд хэрэглэв. Энэ загварыг Опел Кадетт E-ийн суурь дээр хийжээ. Түүнийг 1986 оны нэгдүгээр сараас 1993 оны наймдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн нь түүнд ашигласан суурь загварыг үйлдвэрлэсэн хугацаанаас давсан байна.
Опел Комбо B
засварлах2. залгамж үе | |
---|---|
Опел Комбо (1993–2001) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1993–2001 |
Их биеийн хувилбарууд: | Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,2–1,4 литр (33–60 кВт) Дизель хөдөлгүүр: 1,7 литр (44 кВт) |
Урт: | 4230 мм |
Өргөн: | 1686 мм |
Өндөр: | 1853 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 1380 мм |
Хоосон жин: | 1485 кг |
1993 оны аравдугаар сард Опел хувьцаат компани Комбо B-г автомашины үзэсгэлэн худалдаанд анх танилцууллаа. Комбо B нь мөн тэр онд анх үйлдвэрлэгдэж эхэлсэн Опел Корса B-ийн суурийг ашигласан юм. Өмнөх загвартайгаа адил хоёр хүний суудалтай бөгөөд жолоочийн кабин болон ачааны кабины хооронд тусгаарлаагүй нээлттэй загвартай. Түүнээс гадна ачааны бүхээг нь хаалттай хэлбэртэй, ардаа дэлгэгдэх хоёр хаалгатай, нээгдэх зай нь бараг ачилтын хэсгийн өргөнтэй ижил өргөнтэй байна.
1995 оны зун нэмж хоёр суудал хийн арын бүхээгт цонх хийсэн загварыг бас гаргажээ.
-
Опел Комбо B, урд талаасаа
-
Ар талаас нь харсан байдал
Опел Комбо C
засварлах3. залгамж үе | |
---|---|
Опел Комбо C (2001–2003) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2001–2011 |
Их биеийн хувилбарууд: | Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,4–1,6 литр (64–66 кВт) 1,6 литр CNG (69 кВт) Дизель хөдөлгүүр: 1,3–1,7 литр (55–74 кВт) |
Урт: | 4332 мм |
Өргөн: | 1684 мм |
Өндөр: | 1801 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2716 мм |
Хоосон жин: | 1235 кг |
2001 оны сүүлээр Комбо C зах зээлд гарчээ. Хувь хүмүүст зориулсан загвар нь бүтэн тойрсон цонхтой ба урдаа агааржуулагчийн эмжээрийг хромжуулсанаар ялгарч харагдах Комбо C нь Комбо Тоур гэх нэршилтэй байв.
Албан байгууллагад зориулсан загварыг хагас цонхолсон бөгөөд хайрцган тэрэг буюу Комбо Кастенваген гэх нэртэйгээр худалдаанд гаргажээ.
1,4-1,6 литрийн багтаамжтай бензин мотор болон 1,3-1,7 литрийн (55-74 кВт.) багтаамж бүхий дизель мотороор моторжуулсан Комбо C -г испаний Сарагосса дахь салбар үйлдвэртээ үйлдвэрлэж байгаад түүнийг хаагдсаны дараа португалийн Азамбужа руу шилжүүлсэн байна.
-
Опел Комбо C, урд талаасаа
-
Ар тал
-
Албан байгууллагад зориулсан загвар
Опел Комбо D
засварлах4. залгамж үе | |
---|---|
Опел Комбо D (2011 оноос хойш) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2011 оноос хойш |
Их биеийн хувилбарууд: | Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,4 литр (70–88 кВт) Дизель хөдөлгүүр: 1,3–2,0 литр (66–99 кВт) |
Урт: | 4390–4740 мм |
Өргөн: | 1831 мм |
Өндөр: | 1845–2115 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2755–3105 мм |
Хоосон жин: | 1240–1540 кг |
Шинээр гарсан загвар болох Опел Комбо D нь Фиат Добло II-ийн хамт туркийн Бурса хотод байрлах Тофас автомашины үйлдвэрт гэрээтэй үйлдвэрлүүлж байна.
Өмнөх загвартайгаа адил хоёр хувилбараар хийгдэж байгаа ба суудлын болон ачаа тээвэрлэх зориулалттай "хайрцган тэрэг" загваруудтай юм. Мөн жижиг микро автобустай адил түүнийг хоёр өөр дээврийн өндөртэй болон хоёр өөр тэнхлэг хоорондын зайтайгаар захиалах боломжтой юм. Ачааны хэсгийн эзэлхүүн нь намхан дээвэртэй загвартаа 3,8 м3 бол өндөр дээвэртэй загварт нь 4,6 м3 байна.
-
Опел Комбо D
-
Опел Комбо D