Оономацү Мидориносүкэ

Оономацү Мидориносүкэ (Япон: 阿武松 緑之助, 1794 - 1852 оны 1 сарын 20) нь Ното мужийн Фүгэши тойрог, Нанами тосгон (одоогийн Ишикава муж, Хоосү тойрог, Ното хот)-ын уугуул, Такэкүма, Күмэгава, Иказүчи дэвжээнд харьяалагдаж байсан, Мориока-хан (хожим Хаги-хан)-ы өмнөөс зодоглодог байсан Эдо эриний үеийн, сүмо бөх, 6 дахь ёкозүна юм. Жинхэнэ нэр нь Сасаки гэж ихэнх эх сурвалжид бичигдсэн байдаг бөгөөд заримд нь Сасаки Нагаёши гэж бичигдсэн байх нь ч бий. Биеийн өндөр 173 см, жин 135 кг.

Оономацү Мидориносүкэ

1828 оны 2 сард, Оногава Кисабүрогоос хойш 30 орчим жил эзгүй байсан ёкозүна цол хүртсэн бөгөөд Иназүма Райгоротой хамтдаа нэг үеийг төлөөлөх ёкозүна юм.

  • Макүүчи: 142 ялалт, 31 ялагдал, 24 тэнцээ, 8 хойшлогдсон, 1 ялагч тодроогүй, 37 өнжсөн (26 башо), ялалтын хувь 82.1%
  • Түрүүтэй тэнцэх амжилт: 5 удаа
Өмнөх
Оногава Кисабүро
6 дахь ёкозүна
1828 оны 2 сар - 1835 оны 10 сар
Дараах
Иназүма Райгоро