Иназүма Райгоро

Иназүма Райгоро (Япон: 稲妻雷五郎, いなづま らいごろう, 1802 - 1877 оны 3 сарын 29) нь Японы мэргэжлийн сүмогийн 7 дахь ёкозүна юм.

Иназүма Райгоро

Хитачи мужийн Авасаки тосгон (одоогийн Ибараки мужийн Инашики хот)-ы уугуул. 1795 онд төрсөн гэж бичсэн байх нь бий. Жинхэнэ нэр нь Нэмото Сайсүкэ (根本才助). 188 см өндөр, 145 кг жинтэй байв.

1821 оны 2 сард макүшита зиндаанд Макиношима (槇ノ嶌) хэмээх шиконатайгаар барилдаж эхэлжээ. 1824 оны 10 сард дээд зиндаанд дэвшихдээ шиконагаа Иназүма болгож солив.

  • 1824 оны 10 сар - Барууны маэгашира 4: 7 ялалт, 2 өнжсөн, 1 зогсоосон
  • 1825 оны 1 сар - Барууны комүсүби: 5 ялалт, 2 ялагдал, 3 өнжсөн
  • 1825 оны 10 сар - Барууны комүсүби: 8 ялалт, 1 ялагдал, 1 өнжсөн
  • 1826 оны 1 сар - Барууны сэкивакэ: 6 ялалт, 1 ялагдал, 1 тэнцээ, 2 өнжсөн
  • 1826 оны 10 сар - Барууны сэкивакэ: 7 ялалт, 1 тэнцээ, 1 өнжсөн, 1 зогсоосон
  • 1827 оны 3 сар - Барууны сэкивакэ: 5 ялалт, 2 өнжсөн

Ийнхүү сайн амжилт үзүүлсээр оозэки цолд хүрчээ.

1828 оны 7 сард Кёотогийн Гожо овгийнхон түүнийг ёкозүна хэмээн хүлээн зөвшөөрсөн ч Ёшида Цүкаса овгийнхон хэсэг цааргалсан ч 1830 оны 9 сард хүлээн зөвшөөрснөөр албан ёсоор ёкозүна болсон байна.

Өмнөх
Оономацү Мидориносүкэ
7 дахь Ёкозүна
1829 оны 9 сар - 1839 оны 11 сар
Дараах
Ширанүй Дакүэмон