Онозава Айко (Япон: 小野沢 愛子, 1945 оны 8 сарын 19-нд төрсөн) нь олимпын мөнгөн медальт, Японы волейболчин эмэгтэй.

Онозава Айко
Эмэгтэй волейбол
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Онозава Айко
Төрсөн огноо 1945 оны 8 сарын 19 (1945-08-19) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Канагава, Цүкүй хошуу, Накано
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Мехико 1968 Баг
Дэлхийн АШТ
Алт Япон 1967 Баг
Мөнгө Болгар 1970 Баг

Канагава аймгийн Цүкүй хошууны Накано сууринд (өнөөгийн Сагамихара хотын Мидори дүүрэг) төрсөн Онозава багаасаа өндөр нуруутай байсан тул дунд сургуулийн 1-р ангидаа багшийнхаа зөвлөснөөр волейболоор хичээллэж эхэлжээ. Дунд сургуульд байхдаа бөөрөнцөг түлхэлтээр дунд сургуулиудын улсын АШТ-д 10-р байранд орж байсан.

Аймгийнхаа хүчирхэг багтай Кэйхин охидын худалдааны ахлах сургуульд орж, 1961 онд бүх ард түмний 16-р спартакиадад 3-р байр эзэлжээ. Төгсөөд Яшика компанийн волейболын багт элсэв.

1967 онд Японд анхны лигийн тэмцээн зохиогдоход баг нь дэд аварга болсон ч Онозава спайк, хаалтын төрлөөр лигтээ тэргүүлж, бэлгэдлийн шигшээ багт багтсан төдийгүй лигийн тэргүүн тоглогчоор тодорчээ.

Улмаар шигшээ багтаа багтаж, 1967 оны дэлхийн аварга болсон бол 1968 онд олимпын наадмаас мөнгөн медаль хүртэв.

Дотоодын лигийг 1968 онд спайк, 1969 онд бөмбөг хүлээн авалтаар тэргүүлж, 1969 онд лигийн бэлгэдлийн шигшээ багт багтаж байсан Онозава 1971 онд их спортыг орхижээ.

  • VOLLEYBALL (Японы Волейболын Холбооны сэтгүүл, 1970 оны 3-р сар, х. 42-47)

Цахим холбоос

засварлах