Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг


Олон улсын атомын эрчим хүчний агентлаг товчлол. ОУАЭА (англи. International Atomic Energy Agency, товчлол. IAEA) -НҮБ-ын 1954 оны 12-р сарын 4-ний өдрийн шийдвэрийн дагуу 1957 онд байгуулагдсан. НҮБ-ын цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтын ажиллагааны хөгжлийг хэрэгжүүлдэг олон улсын байгууллага юм. Төв байр Австри Улсын нийслэл Вена хотод байрладаг (Вена хотын Олон улсын төв).

Вена хотын Олон улсын төв

ОУАЭА-ийн дүрмийг 1956 оны 10-р сарын 26-нд Нью-Йоркт болсон үүсгэн байгуулах бага хурлаар баталж, 1957 оны 7-р сарын 29-нд хүчин төгөлдөр болсон.

Тус агентлаг нь НҮБ-ын системийн хүрээнд бие даасан олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болж байгуулагдсан бөгөөд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (англи. Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, сокращённо — Non-Proliferation Treaty, NPT) баталснаар түүний ажил онцгой ач холбогдолтой болсон.

Агентлагийн чиг үүрэг засварлах

  • цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах судалгаа, хөгжлийг дэмжих;
  • шинжлэх ухааны ололт, арга барилын солилцоог дэмжих;
  • энхийн зориулалттай цөмийн хөтөлбөр, бүтээн байгуулалтыг цэргийн зориулалтаар ашиглахгүй байх баталгааны тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх;
  • эрүүл мэнд, аюулгүй байдлын хэм хэмжээг боловсруулан бий болгож түүнд дасан зохицуулах.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захиралууд засварлах

Ерөнхий захирал, амьдарсан он жил Улс Хугацаа
Уильяам Стерлинг Коул -William Sterling Cole АНУ 1957 оны 10-р сарын 7-ноос 1961 оны 10-р сарын 6-ны өдөр
Сигвард Эклунд -Sigvard Arne Eklund (1911–2000) Швед 1961 оны 10-р сарын 6-наас 1981 оны 11-р сарын 30-ны өдөр
Ханс Мартин Бликс- Hans Martin Blix (1928-) Швед 1951 оны 12-р сарын 1-нээс 1997 оны 11-р сарын 30-ны өдөр
Мохаммед Мостафа эль-Барадеи (1942- ) Египет 1997 оны 12-р сарын 1-нээс 2009 оны 12-р сарын 1-ний өдөр
Юкия Амано -天野之弥 (1947—2019) Япон 2009 оны 12-р сарын 1-нээс— 2019 оны 7-р сарын 18-ны өдөр
Корнел Феруцэ - Румын 2019 оны 7-р сарын 25-наас 12 дугаар сарын 3-ны өдөр
Рафаэль Гросси- Rafael Mariano Grossi (1961- ) Аргентин 2019 оны 12-р сарын 3-наас өнөөг хүртэл