Оклэндийн арлууд

Оклэндийн арлууд (англиар Auckland Islands) нь Шинэ Зеландын Өмнөд арлаас өмнө зүгт 465км зайд орших хүнгүй арлууд. Өмнөд өргөргийн 50°30′-аас өмнөд өргөргийн 50°55′, дорнод уртрагийн 165°50′-аас 166°20′ хүртэл талбайд оршино. Дэлхийн өвд Шинэ Зеландын Антарктик орчмын арлуудын нэг хэсэг болон бүртгэгдсэн байдаг.

Оклэнд арлын өмнөд эрэг

Газарзүй

засварлах
 
Спэйс Шаттл Эндэвоур (STS-89) хөлгөөс авсан Оклэнд арлын зураг

Оклэндийн арлуудын дотроос хамгийн том нь Оклэнд арал бөгөөд талбай нь 510км2, урт нь 42км. Эгц хадан цохио бүхий онгон зэрлэг байгальтай бөгөөд хадан цохионы өндөр нь 600 метрт хүрнэ. Каверны оргил (650 метр), Рейнал уул (635 метр), Д'Юрвилл уул (630 метр), Истон уул (610 метр), Бабел цамхаг (550 метр) зэрэг уулстай.

Оклэнд арлын өмнө талд Адамс арал байх бөгөөд Оклэнд арал, Адамс арал нь Карнли суваг гэгдэх нарийн сувгаар тусгаарлагдана. Энэ суваг нь унтарсан галт уулын тогооны үлдэгдэл бөгөөд эрт цагт Оклэнд арлын өмнөд хэсэг ба Адамс арал нь нэг галт уулын цагираг байсан. Адамс аралд өндөр нь 660 метрт хүрэх Дик уул байдаг.

Оклэндийн арлуудад дээрх хоёроос гадна маш олон жижиг арал байдаг.

Оклэндийн арлуудыг полинезууд мэддэг байсан аж. Харин өрнөдийнхнөөс 1806 онд Английн халим агнуурын онгоцны ахмад [[Абрахам Бристоу нээж, аавынхаа найз Уильям Эдений (Нэгдүгээр Оклэндийн тайж) цолыг билэгдэн 1806 оны 8 сарын 18-нд "Лорд Оклэндийн эзэмшил" хэмээжээ. 1807 онд Англи нь Оклэндийн арлуудыг өөрийн эзэмшил хэмээн зарлаж, 1839 онд аялагч Дюмон Д'Юрвиллыг илгээсэн. Мөн 1839, 1840 онуудад Жэймс Кларк Росс ирж байжээ.

1846 онд Английн шинэчлэгч Чарльз Эндербай Оклэндийн арлуудад газар тариалан, халим агнуур эрхлэх байгууллага байгуулж, маоричуудын нэг хэсгийг Шинэ Зеландын арлуудаас Оклэндийн арлууд руу шилжүүлэн суурьшуулах төлөвлөгөө гаргасан. Түүний удирдсан баг 1850 онд Порт Росст суурьшихыг оролдсон боловч хоёрхон жилийн дотор шантарчээ. Өдгөө Оклэндийн арлуудад хүн амьдардаггүй.

1863 онд Английн эзэнт гүрний парламент Шинэ Зеландын хилийг Оклэндийн арлууд хүртэл өргөтгөсөн.

Тус арлуудын эрэг хөвөө нь эгц хад асга бүхий тул хөлөг онгоцнууд газардахад маш хэцүү байжээ.

1940-өөд онд Оклэндийн арлуудыг Шинэ Зеландын цаг уурын станц хянаж эхэлсэн боловч хэдхэн жилийн дараа зогсоосон.

Экологи

засварлах
 
Шинэ Зеландын далайн хав

21-р зууны эхээр Оклэндийн арлууд нь Шинэ Зеландын далайн хавны үржих гол нутаг болсон.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Оклэндийн арлууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Wise's New Zealand Guide (4th ed.) (1969). Dunedin: H. Wise & Co. (N.Z.) Ltd.
  • Appendix to the Journals of the House of Representatives of New Zealand (1863, Session III Oct-Dec) (A5).