Одонхүүгийн Мөнхсайхан

Одонхүүгийн Мөнхсайхан (1983 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн)- Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн.

Намтар засварлах

2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

2011 онд Хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалсан.

2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш.

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна.

2022 оны 1-р сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан.

2023 оны 11-р сараас Дээд шүүхээс нэр дэвшүүлж УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон.

Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.

Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Англи хэлтэй.