Одод (Бя.Энхтуяа, С.Баатарсүх)
Шүлэг: Бя.Энхтуяа
Хөгжим: С.Баатарсүх
ОДОД
Дорнын сайхан цас цагаан хун шувууд
Домгийн гайхам чин үнэнч хун шувууд
Долгис цалгиан нисэхдээ догдлол баярыг тээн одлоо
Мөнх тэнгэрийн уудамдаа мөрөөдлийг минь хүргээсэй.
Дт: Дэнгийн гэрлийг од л гэвэл
Дэнлүү ч гэсэн од л байхсан
Хан тэнгэрийн од нь болоод
Хорвоод цолрон гялалзахсан ...
Ээрэм говийн хул шаргал хулан минь
Эмээл үгүй эрх чөлөөт хулан минь
Газрын од шиг харвахдаа гайхал бишрэл тээн одлоо
Хөхрөх тэнгэрийн хаяандаа хүслийн одыг хүргээсэй
Дт: Дэнгийн гэрлийг од л гэвэл
Дэнлүү ч гэсэн од л байхсан
Хан тэнгэрийн од нь болоод
Хорвоод цолрон гялалзахсан ...
Мөрөн голын мөнгөн сэрвээт загас минь
Мөнхийн настай эзэн үгүй эрх чөлөө минь
Ган сэлэм шиг гялбалзахдаа зориг хүслийг тээн одлоо
Гадаад далайн усандаа зочны мэндийг хүргээрэй
Дт: Дэнгийн гэрлийг од л гэвэл
Дэнлүү ч гэсэн од л байхсан
Хан тэнгэрийн од нь болоод
Хорвоод цолрон гялалзахсан ...
Сонирхолтой баримт
засварлахЭнэ дуу "Болор" хамтлагийн дуучин Ч.Цэрэндаваагийн дуулснаар анх Монголын Радиогийн Алтан сан хөмрөгт орсон.
Жич: Залуучуудын Соёлын Төвийг анх байгуулагдахад авъяаслаг уран бүтээлч олон залуусыг томилон ажиллуулласан байдаг. Хөгжмийн зохиолч С.Баатарсүх, дуучин Ч.Цэрэндаваа нар ЗСТ-д 1987 оноос нэгэн үе хамт ажиллаж, хөдөлмөрлөж байжээ.
Яруу найрагч Бя.Энхтуяа, хөгжмийн зохиолч С.Баатарсүх нар МУГЖ Э.Бүрнээбаярын МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтран дуулсан "Охин үр" , СТА Т.Аминатай хамтран дуулсан "Цас цагаан охин" зэрэг дууг бас зохиосон.
Сонсох
засварлахМҮОНР, Одод - Болор хамтлагийн дуучин Цэрэндаваа эстрад хөгжимтэй дуулна.