Огюст Люмьер

Францын зохион бүтээгч

Огюст Луи Мари Николя Люмьер (франц. Auguste Louis Marie Nicholas Lumière; 1862 оны 10-р сарын 19-нд Безансонд төрж, 1954 оны 4-р сарын 10-нд Лион хотод нас барсан) дүү Луи Люмьерын хамт кино зураг авах төхөөрөмжийг зохион бүтээж, Францын кино үйлдвэр, кино найруулгыг үндэслэгч юм. Дүү Луи Лумьер нь голчлон кино зураг авах, тоног төхөөрөмж зохион бүтээх талаар ажилладаг, харин өөрөө зохион байгуулагч, менежерийн үүргийг гүйцэтгэж байжээ.

Огюст Люмьер

Намтар засварлах

Огюст Люмьер 1862 оны 10-р сарын 19-нд Безансон хотод гэрэл зураг сонирхдог уран зураачийн гэр бүлд төржээ. Тэрээр дүү Луигийн хамт "кинотеатр" гэж нэрлэдэг төхөөрөмж зохион бүтээжээ. Гол зохион бүтээгч нь Луи Жан Люмьер байсан бөгөөд Огюст түүнд ихэвчлэн мөнгө санхүүгээр ​​тусалж байжээ. Техникийн шинэ бүтээлээс гадна ах дүү Люмьерууд киног тогтмол гаргаж нийтэд үзүүлж байх санаачилга гаргажээ.

1954 онд нас барахад Лион хот дахь Гилотье оршуулгын газарт дүүгийнх нь дэргэд оршуулжээ.