Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг нь хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ овъёосыг заавал хэрэглэх зохистой хүнсэнд албан ёсоор оруулсан байдаг. Овъёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэх биш бас гоо сайханыхаа хэрэгцээнд бигнүүр маск тавьж хэрэглэж болно. Эртнээс овъёосыг Грек Улсад идэж заншисан байсан бөгөөд, дундад зууны эхээр дорнод газарт тархан, тарьсан тарианы тутрага хивэгнээс ч илүүгээр элдэв төрлийн хоол хүнс хийж, эм эмчилгээний хэлбэрээр хэрэглэж ирсэн. Монголд овъёос нь хүний идэж зохих хоол хүнсний тоонд ороод удаагүй байгаа. Овъёос нь генийн болон хиймлээр гаргаж авах арганд өртөөгүй бөгөөд байгалийн цэвэр бүтээгдэхүүнд албан ёсоор тооцогдсон байдаг. ЭРҮҮЛ МЭНД: В амин дэмийн агууламж 55%-тай байдаг нь элдэв төрлийн хавдар, үрэвсэл болон цусны даралтаас урьдчилан сэргийлж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байдаг. Илүүдэл жинтэй, элдэв төрлийн эм тарианы байнгын хамааралтай, хэт мах идэх донтой, сэтгэл санааны өөрчлөлттэй, арьсны элдэв өвчтэй зэрэг хүмүүсийн хоолны дэглэмд овъёосыг оруулдаг. Овъёосонд уураг 12%-тай байгаа нь уургаа нөхөж дэглэм барьдаг хүмүүст нэн тохиромжтой. Уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулдаг. Мөн эмчлэн илааршуулах ид шидээрээ гүн хордлогот орсон хүмүүст хоолондоо хэрэглэхийг зөвлөдөг байна. Фосфор 10%, кальци 30% байдаг нь ясны сийрэгжилтээс сэргийлж, хумс, үс зэргийн ургалтанд сайн нөлөөлдөг байна. Тийм учраас, тулгуур эрхтэний өвчтэй хүмүүсийн хоолны дэглэмд ч бас зүй ёсоор бичигдэж ордог байна. Цусны архаг дутагдалтай, зүрх судасны архаг хуучтай гээд олон төрлийн өвчинүүдтэй тэмцэх бүрэн боломжтой юм. Байгаль бидэнд бүх зүйлийг нь цаанаас нь бэлдээд өгсөн нь химийн элдэв эм тариа хэрэглэхгүйгээр зөвхөн байгалиасаа хэрэгтэй гэсэн зүйлсээ олж авч болдогыг овъёосны энэ бүх үзүүлэлтээр харж болох нь. ГОО САЙХАН: Эм эмчилгээний салбарт овъёосыг олон талын хэлбэрээр ашиглаж байдаг ч, хамгийн түгээмэл нь арьсны элдэв төрлийн өвчинд өргөнөөр хэрэглэдэг. Учир нь овъёосонд агуулагдах ашигтай эслэгийн элементүүд их байдаг ба дахин нөхжих уургууд сайн ордог. Овъёос нь олон төрлийн арьсны өвчин эмгэгийг эмчилдэг. Жишээ нь: арьсны шарх, загатнаа, арьсны хэт хуурайшилт, арьсны хогжруу, хамуунаас үүдэлтэй яр шарх гээд. Мөн овъёос нь хүний арьсыг залуужуулах пигментүүдийг хөгжүүлдэг тул, дотроос болон гаднаасаа хэрэглэх нь маш үр нөлөөтэй.

Овъёосонд:

• кремни бодис(үрчлээсийг багасгаж, тэжээл өгдөг); • магни бодис (нүүрний арьсыг толигор өнгөлөг болгодог); • сера (хумс, үс ургалтанд эерэг сайн)

Мэргэжлийн гоо заслын үйлдвэрлэлд овъёосыг төрөл бүрийн гоо сайхны тос, бигнүүр маск, шингэн түрхэц мөн гель түрхэцүүдийг хийж худалдаанд гаргадаг байна. Овъёосонд хүний биед хэрэгтэй нүүрс ус ихээр агуулагдаж байдаг нь бие бялдарын хүч энерги нэмэгдүүлж, сэтгэл санаанд хүртэл эерэг өнгийг нэмэгдүүлдэг байна. Хамгийн гол нь, овъёос нь гайхалтай үл исэлдүүлэгч өндөр агуулдаг нь хүний биед асар дэмтэй байдаг. Бүхэл өдрийн турш эрч хүчтэй, ажлын өдрийн бүтээмж сайн, мөн өндөр ачаалал даах чадвартай болгодог тэжээлийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн юм.