ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын Академи
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын Академи (орос:-Дипломатическая академия Министерства иностранных дел Российской Федерации) нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дипломат академи юм. Дипломатын академи бол ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх боловсролын байгууллага юм. Дипломатын академи нь мэргэжлийн дээд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлт боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. ОХУ болон гадаад орнуудын дипломат ажилтнуудыг давтан сургах, ахисан шатны сургалтанд хамруулах хөтөлбөртэй. Монголын дипломатчид 1960-ад оны эхэн үеэс тус Академид сурч эхэлсэн байна.
Түүх
засварлахТус Дипломатын Академи нь 1934 онд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын дэргэд Дипломат болон консулын ажилчдыг бэлтгэх Институт гэж байгуулагдаад 1939 онд Дипломат албаны Дээд сургууль болсон түүхтэй. Институт нь 1952 он хүртэл НКИД (1946 оноос хойш Гадаад хэргийн яам гэж өөрчлөгдсөн) эзэлж байсан Оросын Нэгдүгээр Даатгалын компанийн хуучин орон сууцны барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан. 1974 онд ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Дипломат Дээд сургуулийг ЗХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академи болгон өөрчилжээ. Академи нь байгуулагдсан цаасаа хойш 7000 гаруй мэргэжлийн дипломатчдыг төгсгөсөн бөгөөд үүнээс 500 гаруй хүн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зэрэгтэй болсон байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академи нь элит боловсролын байгууллага бөгөөд дипломат ажилтнууд, олон улсын харилцаа, эдийн засаг, улс төр судлал, хууль эрх зүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах хамгийн алдартай, нэр хүндтэй төвүүдийн нэг юм.
Үндсэндээ ОХУ-ын Гадаад хэргийн яамны системд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг. Дипломатын академид суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр дэлхийн 30 орчим орны төлөөлөгчид академид суралцаж байна. Уламжлал ёсоор Дипломатын Академи нь гадаад хэлийг эрчимтэй заах өвөрмөц өндөр үр дүнтэй арга барилаараа алдартай. Өнөөдөр тус Академид 20 гаруй гадаад хэл заадаг байна.
Академийн бүтэц
засварлахОХУ-ын ГХЯ-ны Дипломатын Академи нь нийгмийн ухааны 12 тэнхим, гадаад хэлний 7 тэнхимтэй ажээ. Үүнд:
- Дипломат үйл ажиллагаа ба Консулын албаны тэнхим
- Олон улсын болон үндэсний аюулгүй байдлын тэнхим
- Улс төр судлал болон улс төрийн философийн тэнхим
- Олон улсын харилцааны тэнхим
- Гадаад бодлогын үйл ажиллагааны Төрийн удирдлагын тэнхим
- Олон улсын эрх зүйн тэнхим
- Олон улсын хувийн эрх зүйн тэнхим
- Европын эрх зүйн тэнхим
- Төрийн эрх зүйн онол ба түүхийн тэнхим
- Дэлхийн эдийн засгийн тэнхим
- Худалдааны эрх зүй болон гадаад худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны үндэсийн тэнхим
- Төрийн эрх зүйн үндэсийн тэнхим
- Гадаад хэлний тэнхимүүд
Дипломат академийн захирал, ректорууд.
засварлах- Рожков Иван Иванович -1934-1938 онуудад анхны захирал.
Колотилов Иван Павлович- 1938-1940 онуудад захирал
Архипцев Федор Тимофеевич- 1940-1942 онуудад
Зябкин Иван Корнилович- 1942-1943 он.
Бушуев Семен Кузьмич- 1943-1945 он.
Хвостов Владимир Михайлович- 1945-1946 он.
Лебедев Владимир Иванович- 1946 -1949 он.
Маслин Александр Никифорович - 1950-1951 он.
Силин Михаил Александрович - 1951-1959 он.
Лебедев Виктор Захарович - 1960-1965 он.
Яковлев Михаил Данилович - 1965-1968 он..
Попов Виктор Иванович - 1968-1980 он.
Тихвинский Сергей Леонидович - 1980-1986 он.
Пересыпкин Олег Герасимович- 1986-1993 он.
Романовский Сергей Калистратович - ректор 1993-1997 он.
Кашлев Юрий Борисович -ректор 1997-2000 он.
Фокин Юрий Евгеньевич -ректор 2000 -2006 он.
Панов Александр Николаевич- ректор 2006 - 2010 он.
Бажанов Евгений Петрович - ректор 2011-2019 он.
Троянский Михаил Григорьевич - ректор 2019-2019 год.
Яковенко Александр Владимирович -ректор 2019 оноос хойш.
Хаяг:
засварлахАлбан ёсны цахим хаяг орос хэлээр:- https://web.archive.org/web/20110623160320/http://www.dipacademy.ru/