Виктор Попов
Виктор Иванович Попов (1918 оны 5 дугаар сарын 19-нд Зөвлөлтийн Астрахань хотод төрж, 2007 оны 9 дүгээр сарын 1-нд Москва хотод нас барсан) нь Зөвлөлтийн дипломатч, эрдэмтэн, түүхч, түүхийн ухааны доктор, ОХУ-ын ГХЯ-ны дэрэгэдэх Дипломатын Академийн профессор, хүндэт доктор, ОХУ-ын шинжлэх ухааны гавьяат ажилтан, ЗХУ-ын төрийн шагналтан.
Түүх, философи, уран зохиолын дээд сургууль төгссөн.
1949 оноос дипломат албанд зүтгэсэн (Вьетнам, Австрали, Их Британи). 1978-1980 онуудад ЗХУ-ын ГХЯ-ны Дипломат академийн захирал. ЗХУ-ын ГХЯ-ны Дипломатын Академийн дээд курс төгссөн.
1980-1986 онд ЗХУ-аас Их Британид суугаа Элчин сайд,
1986 оноос Гадаад хэргийн сайдын зөвлөх, ГХЯ-ны шинжээч. ОУХДС /МГИМО /-д Их Британийн тухай тусгай курст лекц орж байсан.
1981-1986 онуудад ЗХУ-ын Коммунист намын Хянан шалгах комиссын гишүүн .
1998-2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын Академид "Орчин үеийн Дипломат үйл ажиллагаа" сэдэвт лекц уншиж байсан.
Бүтээлүүд
засварлахЗХУ, АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг орнуудын гадаад харилцааны асуудлаар («Уламжлал баримталдаг орны өөрчлөлт. 80-аад оны Британийн тухай Элчин сайд, эрдэмтний тэмдэглэл».-/"оросоор Меняется страна традиций. Заметки посла и ученого о Британии восьмидесятых, «Маргатер Тэтчер: улс төрч бөгөөд хүн »-оросоор "Маргарет Тэтчер: человек и политик" , «Советник королевы — суперагент Кремля», «Жизнь в Букингемском дворце. Елизавета II и королевская семья») судалгаа хийж олон арван өгүүлэл, ном бичсэн. «Современная дипломатия» буюу "Орчин үеийн Дипломат үйл ажиллагаа- онол, практик" сурах бичиг 2003 онд гаргасан. Энэ номыг манай Элчин сайд Юмбуугийн Сандаг монгол хэл рүү орчуулсан.