Нүдэнгийн хонхор
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 8О км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн багийн төв энд байрладаг. Уг газарт Нүдэнгийн хадны завсараас гардаг ходоодонд сайн рашаан, оролцоох тойрмоос нь ходоодонд сайн гэж амны хужир авдаг бөгөөд малчид мал хүн өргөнөөр хэрэглэдэг. Зүүн талд нь “Хөх өндөр” хэмээх тахилгат овоо байдаг. Нутгийн иргэд жил бүр тахидаг. Цайдмын тойром болон Нүдэнгийн орчмоор байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай. Нүдэнгийн хийд 1945 оноос 1960 он хүртэл сэргээгдэн ном хурж байсан. Одоо бурхан шүтээн нь Гандан тэгчинлин хийдэд очсон гэдэг. Нүдэнгийн хийдэд ноён хутагт Данзанравжаа Түгээмэл элбэгтийн 2-р оны хавар Далантүрүүгийн рашаан орох замдаа морилон саатаж байсан гэх яриа байдаг. Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэдэг бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг бөгөөд хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг онцлогтой гэдэг.
Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12-р сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.