Нямын Бавуужав
Нямын Бавуужав (1950 онд төрж, 2010 оны 10-р сарын 28-нд нас барсан) - Монгол Улсын гавьяат багш цолтой зураач, сийлбэрч хүн байв.
Намтар
засварлахН.Бавуужав 1950 онд Баянхонгор аймагт төрсөн.
1968 онд Баянхонгор аймгийн Байдрагийн 10 жилийн дунд сургууль, 1972 онд УБДС-ийн зураг, шугам зургийн ангийг төгссөн.
1982 онд МУЭ-ийн гишүүн болсон.
2008 онд СХУ-ы доктор /Ph/-ын зэрэг хамгаалсан тэрээр "Монгени цогцолбор сургууль"-д зөвлөх багшаар ажиллаж байв.
Бүтээлүүд
засварлах- 2000 онд “Дүрслэх урлагийн дээжис”
- 2001 онд “Дүрслэх урлаг сургалтын арга зүй, үнэлгээ”
- 2003 онд “Өөр хаана ч үгүй өв соёлын өлгий”
- 2004- 2005 онд Зураг урлал I, II, III /I-III ангид үзэх/ сурах бичиг, багшийн ном
- 2005-2006-2007 онд Дүрслэх урлаг I, II /IV-VII ангид үзэх/ сурах бичиг, багшийн ном
- 2003 онд “Хонгор нутгийн салхи” бие даасан үзэсгэлэн
- 2011 онд “Нутгийн салхи-II” үзэсгэлэн
- 2012 онд “Заяа тавилан мину” дурсамж ном
- 2015 онд “Өнө мөнхөд дурсагдах хүн” зураач Н.Цүлтэмийн тухай
ОХУ, Болгар, Герман, Куба, Польш зэрэг улсад гарсан үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байсан.
Шагнал
засварлах- 1990 онд “Алтан гадас одон”
- 1996 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
- 2003 онд “Монгол улсын гавьяат багш”
2021 онд Нямын Бавуужав агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт хөшөөг нь Баянхонгор хотын Мазаалай паркт босгожээ.