Нямаагийн Батзаяа

Нямаагийн Батзаяа нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

1. Шөвгөрсөн амжилт засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж шөвгөрөн "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 512
2015 АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяраар тав, улсын арслан Н.Батсууриар зургаа шөвгөрч "Монгол улсын харцага" цолыг хүртсэн. 512

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ж.Оргилоор дөрөв давж тавын даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон. 512
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан А.Отгонбаатараар дөрөв давж тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Г.Цэдэнбалд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 128
2006 Дархан-Уул аймгийн баяр наадамд залуу бөх Ч.Цогбаяраар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2008 Бүх цэргийн баяр наадамд аймгийн начин Ч.Санжаадамбад өвдөг шороодон үзүүрлэсэн. 128

Бөхийн удам засварлах

Харьяа байгууллага засварлах