Ну Мүхёнь

(Ну Мү-хёнь-с чиглүүлэгдэв)

Ну Мү-хёнь (сол. 노무현, 盧武鉉, 1946 оны 9 сарын 1 - 2009 оны 5 сарын 23) нь Бүгд Найрамдах Солонгос Улсын 16 дахь ерөнхийлөгч юм.

Ну Мү-хёнь
노무현
Ну Мүхёнь

Бүрэн эрхийн хугацаа: 2003 оны 2 сарын 252008 оны 2 сарын 25

Төрсөн: 1946 оны 9 сарын 1
Кимхэ, Кёнсан аймаг
Нас барсан 2009 оны 5 сарын 23
Янгсан, Кёнсан аймаг
Улс төрийн нам: Үри Нам (2003 - 2007)
Мянганы Ардчилсан Нам (1997-2003)
Ардчилсан Нам (1990-1997)
Нэгдсэн Ардчилсан Нам (1988-1990)
Эхнэр (нөхөр): Күон Янг-Сүк

Но Мү-Хён нь билгийн тооллоор 1946 оны 8 сарын 6 (аргын тоололоор 9 сарын 1)-нд Кёнсан аймгийн Кимхэ хотод төржээ. Хуулийн шалгалтанд тэнцэн, 1 жил орчим шүүгчээр ажиллаж байгаад дараа нь татварын албанд өмгөөлөгчөөр ажиллах болсон байна. Тэрээр хүний эрхийн асуудлаар өмгөөлөгч хийсний дараагаас эхлэн энэ талаар сонирхох болжээ. Улс төрд оролцон, Пусан, Сөүл хотуудаас парламентад гишүүнээр сонгогдож байв. Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүнийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Далайн асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хашиж байсан ба 2002 оны 16 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан.

Бага нас

засварлах

1946 онд Кёнсан аймгийн Кимхэ хотын Жин ён тосгонд Ну Пан Сог (аав) ба И Сүн Нэ (ээж)-гийн 3 хүү, 2 охины отгон хүү болон мэндэлжээ. 1953 онд Дэ чан бага сургуульд элсэн орж суралцсан бөгөөд сурлага сайтай хэдий ч ар гэрийн гачигдлаас шалтгаалан хичээлээ байнга тасалдаг байжээ. 5-р ангид байхдаа анги даасан багшийн ятгалгаар сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга болсон байна. Дараа нь Жин ён дунд сургуульд элсэн орж суралцжээ. Сургуулийн төлбөр төлөх эдийн засгийн чадваргүй байсны улмаас сургалтын төлбөрөө дараа нь төлөх болзолтойгоор элсэж оржээ. Дунд сургуулийн 1-р ангийн хичээлийн жилийн эцэст БНСУ-ын 4 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн И Сын-Ман ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тохиолдуулан зохиосон сургуулийн зохион бичлэгийн уралдаанд оролцон, юу ч бичээгүй хоосон цаас хураалган сурагчдыг уруу татсан хэмээгдэн сургуульд явахыг нь хориглож байжээ.

Өсвөр нас

засварлах

Ар гэрийн байдал улам дордон дунд сургуулиас 1 жил завсардсаны дараа сургалтын тэтгэлэг аван арай ядан үргэлжлүүлэн суралцан, 1963 онд Жин ён сургуулиа төгсчээ. 1966 онд Пусаны аж үйлдвэрлэлийн ахлах сургуулийг төгссөн байна. Сургуулиа төгссөний дараа хөдөө аж ахуйн нэгдсэн зөвлөлийн шалгалтанд бэлдсэн боловч уг шалгалтад унан, загасны тор хийдэг үйлдвэрт ажиллах болжээ. Амьжиргаа ч залгуулах боломжгүй бага цалин хөлс авч байсан бөгөөд хөлөө бэртээхэд эмчилгээний зардал ч өгдөггүй ажил олгогчийн хүйтэн сэтгэлд урам нь мохон ажлаасаа гарчээ. Дараагаар нь хар ажил хийж байж байгаад хуулийн шалгалтад бэлдэж эхэлжээ. 1968 онд цэргийн албанд татагдан, хуурай замын цэргийн 12-р дивизэд алба хаан, 1971 онд ахлах түрүүч цолтой цэргээс халагджээ.

Цэргээс халагдсаны дараа 1971 оны 5 сараас эхлэн хуулийн шалгалтад дахин бэлдэж эхэлжээ. Нэг нутгийн, багаасаа хамт тоглож өссөн, Гүон У Согийн 2 дахь охин Гүон Ян Сүгтэй 1973 онд хуримаа хийн, хүү Ну Гон Ху нь 1973 онд, охин Ну Жон Ён нь 1975 онд төржээ. Амьдралын байдалдаа харамсаж гаслан, дэмий хоосон цаг хугацаа өнгөрөөж байхад нь эхнэр Гүон Ян Сүгийн дэмжлэгтэйгээр хуулийн шалгалтад тэнцсэн гэсэн яриа байдаг. 3 удаа шалгалтад унан, 1975 онд 4 дэх удаагаа шалгалт өгч тэнцэн, Дэжон хотын дээд шүүхийн шүүгчээр ажиллах болжээ.

Боловсрол

засварлах

Дэ чан бага сургууль

Кимхэ хотын Жин ён дунд сургууль

Пүсан хотын аж үйлдвэрлэлийн ахлах сургууль

1998онд Гурё их сургуулийн магистр

1999онд Гурё их сургуулийн улс төрийн дээд сургуулийн удирдлагын анги

2004онд Оросын Холбооны Улсын Москвагийн их сургууийн улс төрийн ухааны хүндэт профессор

2006онд Алжир улсын Алжирын их сургуулийн улс төрийн ухааны хүндэт профессор

2007оны 6сард Вонгуан их сургуулийн улс төрийн ухааны хүндэт профессор

Аж үйлдвэрлэлийн ахлах сургууль төгссөний дараа

засварлах

Аж үйлдвэрлэлийн ахлах сургууль төгссөний дараа хөдөө аж ахуйн нэгдсэн зөвлөлд ажилд орохоор шалгалт өгсөн боловч уг шалгалтанд унажээ. 1971онд цэргийн албаа дуусган, хуулийн шалгалтанд бэлдэн, 1975онд 17дахь удаагийн хуулийн шалгалтанд тэнцсэн байна.

Өмгөөлөгчөөр ажилласан нь

засварлах

1978оны 5сард шүүгчээр ажиллахаа болин, Пүсанд өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба татвар, санхүүгийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч хэмээн алдаршжээ. Энэ үед тэрээр албан татвар, санхүүгийн хэрэг дээр ажиллан өндөр хэмжээний өмгөөллийн хөлс авдаг байв. Тухайн үед жирийн өмгөөлөгч нарын нэгэн адил орон нутгийнхаа эдийн засагч нартай нөхөрлөн, дарвуулт завиар зугаалах зэргээр чөлөөт амьдралаар амьдарч байлаа. Гэтэл 1974 оны оюутны зөвлөлийн гишүүдийн хэргийг өмгөөлөн нэрд гарсан Ким Гуан Ил өмгөөлөгч 1981 онд Бүримийн хэргийн өмгөөлөгчөөр ажил хэмээн ятган, тэрээр үүнийг зөвшөөрснөөр хүний эрхийг хамгаалах өмгөөлөгчөөр ажиллах эхлэл нь болсон байна. 1982онд Пусанын Америкын соёлын төвд гарсан гал түймрийн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан ба 1984онд Пүсанын агаарын бохирдлыг судлах хүрээлэнгийн зөвлөх, 1985 онд Пусанын ардчилсан иргэний зөвлөлийн тэргүүлэгчийн албан тушаалыг хаших болсноор иргэний хөдөлгөөнд оролцож эхлэл болжээ. Тэр жилдээ тэрээр хөдөлмөрийн асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх төв нээж ажиллуулж байв. Мөн 1987онд иргэний хөдөлгөөний Пусан дахь салбарын даргаар томилогдон, 6сарын эсэргүүцлийн иргэний жагсаал цуглааныг удирджээ. Тэр жилийнхээ 8сарын 22-нд Гожэ арал дээрх “Дэү жусон”-ын хэргийн үеэр цагдаагийн дэлбэлсэн нулимс асгаруулагч бөмбөгөнд өртөн Дэү жусонын ажилчин И Сог Гюү-ийг амь насаа алдахад, И Сан Сү зэрэг хүмүүсийн хамтаар гарын үсэг цуглуулан үнэнийг тодруулахаар хөөцөлдөж байгаад 9сард хөндлөнгийн 3-дагч этгээд оролцон, оршуулах ёслолд саад болсон гэж сэжиглэгдэн баривчлагджээ. Түүний дараагаар 1987оны 11сард өмгөөлөгч хийх эрхийг нь хассан байна.

Албан ёсоор шашин шүтлэггүй гэдэг байсан хэдий ч, каталоги шашин болон буддын шашинтай ихээхэн холбоотой байсан.

2004онд Английн хамгийн дээд одон болох Загалмайн одон(GCB) 2005онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушын “Бен Билит /Van Fleet/” шагнал 2007онд Катари улсын тусгаар тогнолын одон 2008онд БНСУ-ын хамгийн дээд одон болох Гүн цэцгийн их одон

Ну Мү Хён нь 2009оны 5сарын 23-ны үүрээр гэрийнхээ хойд талын Бунхуа уул руу бие хамгаалагчийн хамтаар гарах үедээ тодорхой бус шалтгааны улмаас хүнд шархдан нас нөгчлөө. Янсан хотын Пүсан дээд сургуулийн харъяа эмнэлгийн дарга 23-ны өдрийн үдээс өмнө албан ёсоор нас нөгчсөнийг зарласан бөгөөд гадны нөлөөний улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болсон гэж тодорхойлсон байна. Ууланд хамт гарсан төрийн ордны хамгаалагч болох И Бён Чүнийн өгсөн мэдүүлгийн дагуу цагдаа нар хэрэг гарахаас өмнө Бунхуа уулын Бүони/шар шувуу гэсэн утгатай/ хадан дээрээс үсрэн амиа хорлосон гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч бие хамгаалагчаас дахин давтан мэдүүлэг аван, хамгаалагчдын хоорондоо утсаар ярьсан яриа зэргийг илрүүлэн, шинэ учиг олдоход Кённам аймгийн цагдаагийн газрын дарга И Үн Ү “ойролцоох хийд рүү бие хамгаалагчаа зараалд явуулан, ганцаараа байх үедээ уулан дээрээс үсэрсэн” хэмээн ярьжээ. Одоогийн байдлаар болсон явдлын талаар цагдаагийн ажилтнууд мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

Тэрээр 2009 оны 5 сарын 23-ны өглөө гэрийнхээ ард байх 30 метр өндөр хаднаас үсэрч амиа хорлосон[1][2]. Тархиндаа хүнд гэмтэл авсан түүнийг орон нутгийн цагаар 8:15-д Бусан хотын ойролцоох эмнэлэгт аваачсан бөгөөд 9:30-д нас барсан болохыг нь зарлав[1]. Но Мү-Хёны хувийн компьютерт нь хангыл файлаар “Надаас болж олон хүмүүс ихээхэн зовлон амссан билээ” гэсэн нэрээр гэрээслэл хадгалагдсан байжээ. Энэ файлыг хамгийн сүүлд 5 цаг 21 минутанд хадгалсан ажээ. Гэрээслэлийн орчуулга:

Миний бие маш олон хүмүүст гай зовлон тарилаа.

Надаас болж олон хүмүүс ихээхэн зовлон амссан билээ

Цаашид амсах зовлон зүдүүрийг төсөөлөхийн аргагүй.

Амьдралын маань үлдэж буй хугацаа ч бас бусад хүмүүст дараа болох болно.

Биеийн байдал тааруухан байгаа болохоор юу ч хийж чадахгүй.

Ном ч уншиж чадахгүй, бичиж ч чадахгүй.


Битгий их уйтгарлаарай.

Амьдрал болон үхэл гэдэг чинь байгалийн нэг хэсэг биш гэж үү?

Уучлалт бүү хүсээрэй.

Хэнийг ч бүү үзэн ядаарай.

Энэ бол хувь тавилан.


Шатааж чандарлаарай.

Гэрийн маань ойрхон газарт жижиг хөшөө босгоорой.

Энэ тухай би удаан бодсон.[3]

  1. 1.0 1.1 "Ex-President Roh Jumps to His Death". The Korea Times. 2009-05-23. Татаж авсан: 5 сарын 24. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Embattled SKorean ex-president jumps to his death". Yahoo! News. 2009-05-23. Архивласан огноо 2009-05-27. Татаж авсан: 5 сарын 24. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. "S Korea stunned by Roh's suicide". BBC News. 2009-05-23. Татаж авсан: 5 сарын 24. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
Өмнөх
Ким Дэ-жүн
БНСУ-ын ерөнхийлөгч
2003 оны 2 сарын 25 — 2008 оны 2 сарын 25
Дараах
И Мён-баг