Нуклейн хүчлийн дараалал
Нуклейний хүчлийн дараалал гэдэг нь, нуклейн хүчлийн молекул дахь нуклеотидуудийн дарааллыг тэдгээрийн нэрний эхний үсгээр тэмдэглэхийг хэлнэ. ДНХ-ийн хувьд ГАЦТ (гуанин - Г, аденин - А, цитозин - Ц, тимин - Т) бол РНХ-ийн хувьд ГАЦУ (тиминий оронд урацил - У) байдаг. Конвенцийн дагуу, дарааллыг 5' төгсгөлөөс 3' төгсгөл уруу явуулдаг.