Нохой гүрвэл - Teratoscincus нь нэгэн зүйл гүрвэл юм. Их биеийн урт 9.2см хүрдэг дунд зэргийн хэмжээтэй. Толгой том, их бие бөөрөнхийвтэр, цайвар шаргал зүстэй, санчиг, хүзүүн дээрээ хөндлөн хар хүрэн толботой, энэ нь их бие, нурууны дагуу хойшлох тусам цайвар хүрэн болно. Сүүлийн угаас хумслаг хайрс хүртлэх зайнд хөндлөн тогтсон 2 бүдэг цайвар хүрэн толботой. Хэвлий нь цагаан цайвар юмуу үл мэдэг шаравтар өнгөтэй.

Нохой гүрвэл
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Mөлхөгч
Баг: Хайрстан
Дэд баг: Гүрвэл
Овог: Геккон гүрвэл
Төрөл: Нохой гүрвэл

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.