Норпилийн Жамбаа

1918 оны наймдугаар сарын 20 –нд Түшээт хан аймгийн Ламын гэгээний шавь хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Ичээтийн голд. 1937 онд цэргийн албанд татагдан, матадын 8-р дивизийн 23-р морьт хороонд цэрэг, 24-р отряд байгуулагдахад 7-р заставт тасгийн даргаар алба хаан, Халхын голын дайнд оролцсон. 1939-1943 онд 7-р заставын дарга, 1943-1944 онд Тусгай хороонд салааны дарга, 1944-46 онд 7-р отрядын харъяа Сэгсцагаан богдод тусгай отрядын дарга, 1946-1951 онд хилийн 5, 6-р отрядын Ганцмод, Байтагийн заставын дарга, 1951-1957 онд НАХЯ-ны комендатурт жижүүр, төлөөлөгч, 1957-1979 онд БХЯ-ны 026-р ангид жолооч, ахлагчаар ажиллажээ.

Норпилийн Жамбаа
Төрсөн он1918 он
Төрсөн газарБогд сум, Баянхонгор аймаг
Яс үндэсмонгол үндэстэн
Улс оронМонгол Монгол (БНМАУ)
Ажил үйлцэргийн зүтгэлтэн

Норпилийн Жамбаа хилийн цэргийн Сүмбэрийн VII застав-т /П.Чогдон даргатай/ цэргийн албыг тасгийн дарга тушаалтай хааж байхдаа 1939 оны Халхын голын байлдааны үед 1-7 дугаар сард хил хязгаараар халдаж ирсэн дайсны давуу хүчний эсрэг 30 гаруй удаа тулалдаж дайсны гүнд үүрэг гүйцэтгэж байгаа заставаа хоол хүнсээр тасарч 10-аад хоноход мэргэн буудагч Д.Гуулин /улсын баатар/-гийн хамт фронт нэвтэрч ар талаасаа хоол хүнс авчирсан, отрядынхаа комиссар Цэвэгжавын хамт хилийн манаа эргэж яваад японы 10 гаруй этгээдийг олзолсон зэргээр гарамгай гавьяа байгуулж “Эх оронч” алдрыг олжээ. 1979 онд Монгол Улсын баатар цол хүртээсэн.

Гавьяа шагнал

засварлах

Cүхбаатарын болон цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас, ЗХУ-ын цэргийн гавьяаны болон улаан тугийн зэрэг одонгууд, Байлдааны ба Хөдөлмөрийн хүндэт болон Шударга журам, ойн медалиуд, хүндэт ба Онц хилчин, Хүндэт чекист, тэмдгээр шагнагдсан.

Мөн 1979 оны наймдугаар сарын 15- ны өдөр алтан таван хошуу, БНМАУ-ын баатар цолоо гардсан түүхтэй.