“Номин Холдинг” ХХК нь 1992 онд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулагдаж, 1996 онд “Номин Трейд” ХХК, 2002 онд “Номин Холдинг” ХХК болон өргөжин Борлуулалт үйлчилгээ, Санхүү, Импорт Экспорт дистрибьюшн, Технологи, Барилга үл хөдлөх хөрөнгийн бизнесийн 5 чиглэлд 29 салбар компаний үйл ажиллагаа явуулдаг. Дотоодын зах зээлд электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн.

Номин Холдинг
(Номин)
Үүсгэн байгуулагдсан1992 он
Үүсгэн байгуулагчШагдарсүрэнгийн Баярсайхан
Төв байрНомин Юнайтед оффис, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Улаанбаатар, Монгол Улс
Үйл ажиллагааны бүсМонгол улс
Удирдах хүмүүсБаярсайхан Ш.
("Номин Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга)
Шагдарсүрэн А.
("Номин Холдинг" ХХК-ийн Зөвлөх)
Ажилчид5,800+
Цахим хуудасhttps://www.nomin.co
 
Номин Яармаг супермаркет

Түүхэн замнал

Огноо Үйл явдал
1992
  • Бизнесийн гараагаа эхэлж Электрон барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх "Номин Тав" Хувиараа Эрхлэх Аж Ахуй-н гэрчилгээг гардан авав.
1993
  • Импортын бизнесийн гараагаа эхлүүлж Сингапур улсаас электрон бараа импортолж эхэлсэн.
1994
  • Баянгол дүүргийн 3-р хорооллын үйлчилгээний 2-р төвд /хуучин нэрээр аж үйлдвэрийн барааны 60-р дэлгүүр/ 2 лангуутайгаар анхны электрон барааны тасгаа нээсэн.
1996
  • Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Номин Трейд" ХХК болов.
  • Монгол Улсын анхны нээлттэй дуудлага худалдаагаар "Спорт бараа, цэцгийн дэлгүүр” "Заан" зоогийн газар гэсэн 2 объектыг хувьчлан авч, худалдааны зориулалтын тоног төхөөрөмж суурилуулан засварлаж, Төрийн өмчийн хорооны өмчлөгчийн эрхийн №001, №002 гэрчилгээгээр эзэмших болов.
1997
  • Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан өмч хувьчлалын дуудлага худалдаагаар Баянгол дүүргийн 3-р хорооллын үйлчилгээний 2-р төв /хуучин нэрээр/ Хүнсний барааны 56-р дэлгүүрийг өмчлөгчийн эрхийн №00132 тоот гэрчилгээгээр эзэмшсэн.
  • 1996, 1997 оны төрийн өмчийн дуудлага худалдаагаар 3500м2 талбай бүхий 5 байр нийслэлийн төвд хувьчлан авч засвар тохижилт хийснээр 120 гаруй ажлын байрыг бий болгож гадаад түншүүдтэй болсноор гэр ахуйн төрөл бүрийн барааг тэр дундаа өргөн хэрэглээний барааг импортолж Дархан, Эрдэнэт хотод түүнчлэн хөдөө орон нутагт Монгол шуудан компанитай хамтран илгээмжээр борлуулалт хийж байв.
  • Номин Супермаркетын эхлэл тавигдаж, Номин Фүүдс ХХК байгуулагдах суурь тавигдав.
1998
  • Орон нутгийн анхны салбараа Дархан-Уул аймгийн Буянт захын байранд Электрон барааны салбар дэлгүүрээр нээсэн.
  • Хүнсний 56-р дэлгүүрийг их засварт оруулан кино театр, хүнс, үйлчилгээний төвийг "Номин Плаза" нэртэйгээр ашиглалтад оруулав. Хамгийн анхны онлайн ПОС системтэй өөртөө үйлчлэх дэлгүүрийг "НОМИН Супермаркет" нэртэйгээр байгуулсан.
  • Монголын хөрөнгийн биржээр “Эрдэнэт Хивс” ХК-ийн нийт хувьцааны дийлэнхийг авч ТУЗ-ийг шинэчилж, маркетинг, менежментийн бодлогыг нэвтрүүлсэн.
  • Эрдэнэт хотын төв их дэлгүүр болох "Хүрэнбулаг" ХХК-ийн байранд Говь ХК-тай хамтран Электрон барааны дэлгүүр нээсэн.
  • Ази Номхон Далайн орнуудын Панасоник брэндийн хамгийн том шоурум "Нейшнл Панасоник" төвийг нээсэн.
1999
  • "Эрдэнэт Хивс" ХК-ийн засаглалаа авч менежмент хэрэгжүүлсэн.
2000
  • 1995 оны 12-р сарын 12-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын №106-р тогтоолоор, УИД-ийг Их Дэлгүүрийн зэрэглэлийн хэмжээнд өөрчлөн шинэчилж, гол зорилго зориулалтаар нь ажиллуулахтай холбогдуулан төсөл шалгаруулах журмаар “Хувьцаат компани” болгон нээлттэй дуудлага худалдаагаар "хувьчлах" шийдвэрийг гаргав. “Номин Холдинг” ХХК дийлэнх хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлан авсан.
  • Өөрсдийн мөнгөн хөрөнгөөс хоршоонд хувь нийлүүлэхдээ хөрөнгийн дутагдалтай, банкны зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдтэй зээлийн гэрээ байгуулан, тэдний амьдралыг сайжруулах нийгмийн хариуцлагатай үйлсийг хоршоогоор дамжуулан гүйцэтгэхээр зорьж “Номин Юнион” (Номин Сан) Банк бус санхүүгийн байгууллага байгуулагдав.
  • Номин Трейд ХХК Монел-ийн хувьцааны багц худалдан авав.
  • "Номин Турс" ХХК байгуулагдав.
2001
  • Үнэнч хэрэглэгчдээ урамшуулах, өндөр хэмнэлт эдлэх боломжийг бий болгох зорилготойгоор Монголын хамгийн анхны гишүүнчлэлийн лояалти үйлчилгээ "Номин Бонус Карт"-ыг нэвтрүүлэв.
  • "Номин Даатгал" ХХК байгуулагдав.
2002
  • "Номин Трейд" ХХК өргөжин тэлж Худалдаа, Импорт, Санхүү, Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Номин Холдинг” ХХК болов.
  • "Барилгын нас материалын чанараас" уриатайгаар "Номин Стандарт" салбар компани үүсгэн байгуулагдав.
2003
  • Компанийн бизнес хүрээгээ тэлж, Импортын бизнесээ төрөлжүүлэх зорилгоор "Номин Трейдинг" ХХК байгуулагдав.
  • 1998.11.16нд Анод банкны барьцаанаас дуудлага худалаагаар "Улаанбаатар Импекс" ХХК-ийг худалдан авч Гаалийн баталгаат агуулах, Тээвэр зуучийн "Номин Логистик"-ийг нээв.
2004
  • Дотоодын аялал зуучлалын салбарт хувь нэмрээ оруулж усан замын аяллыг хөгжүүлэх зорилгоор "Хөвсгөл усан зам" ХК-ийн дийлэнх хувьцааг авч үйл ажиллагааг сэргээн менежментийг хэрэгжүүлсэн.
  • Дархан салбарын худалдаа үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж Дархан Номин Агуулах Худалдааны Төвийг өргөжүүлэн орон нутагт хүрээгээ тэлэв.
  • Тавилга, гэр ахуй, бичиг хэрэг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хүргэх зорилгоор “Номин Хоумстайл” салбар үүсгэн байгуулагдав.
2005
  • “Номин Реалтор” ХХК нь “Номин Холдинг” ХХК-ийн Хөрөнгө зохицуулалтын алба нэртэйгээр үүсгэн байгуулагдаж өөрийн салбар худалдааны төвүүдийн үл хөдлөх хөрөнгийн менежмент, ашиглалтыг хариуцан ажиллаж эхлэв.
  • Автомашины худалдаа, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдааны чиглэлээр “Номин Моторс” салбар компани үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
  • Монголын анхны агуулах худалдааны төвийг Улаанбаатар Импекс- д нээсэн. Энэ нь Хөдөө орон нутгийн жижиглэн худалдаа эрхлэгчдэд илүү ойртов.
2007
  • “Смарт Энержи” ХХК нь цахилгаан эрчим хүч түгээх, хангах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, бүтээмжийг сайжруулах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор байгуулагдав.
2008
  • Монголын анхны Онлайн худалдааны сайт Номин EShop нээн сайжруулалт, хөгжүүлэлт хийж, барааны өргөн сонголтыг хэрэглэгчдэд санал болгож эхлэв.
2011
  • Компанийн дотоод жижиглэн болон бөөний худалдааны бизнес өргөжин тэлж Номин Тав Трейд ХХК үүсгэн байгуулагдав.
2012
  • ОУ-н менежментийн ISO9001, MNS ISO/IEC17025:2007 хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа, хуванцар бараа, хүүхдийн тоглоомуудад нян судлалын болон хими хор судлалын, чанарын ба аюулгүйн үзүүлэлтийн шинжилгээг хийх Эко стандарт лабораторийг нээсэн.
2014
  • Хан-Уул дүүрэгт байрлах 18,244 м.кв талбайтай 5 давхар бүхий худалдаа үйлчилгээний төвд Номин Холдинг ХХК-ийн төв оффис, санхүү, даатгал, банкны үйлчилгээ, олон үндэстний зоогийн газар, үсчин гоо сайхан, өргөн хэрэглээний бараа худалдаа, супермаркетын үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн Номин Юнайтед Их Дэлгүүрийг нээв.
2015
  • Номин Тав Трейд ХХК нь үйл ажиллагаандаа ISO9001 - Чанарын удирдлагын тогтолцоо, ISO14001 - Байгаль орчны удирдлагын тогтолцоо, OHSAS18001 - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж Монгол улсад ISO 3 стандартыг зэрэг нэвтрүүлсэн анхны компани болов.
2016
  • АНУ-н Калифорни мужийн Ла-Марида, Фүллэртон хотуудад 1500 м.кв талбайд NOMIN Organics 2 салбар дэлгүүр нээв.
  • “Номин Трейдинг” ХХК-ийн салбар компаниуд болон харилцагчдын агуулах, түгээлтийн нэгдсэн цэг болох “Номин Бизнес Клуб”, Монголын анхны гишүүнчлэлтэй агуулах худалдаа, “Номин Дистрибьюшн”, “Номин Тав Трейд” ХХК-ийн Номин супермаркет, Хөдөө орон нутгийн түгээлтийн цэгийг нэг дор төвлөрүүлэв.
  • Номин Тав Трейд ХХК-ийн Борлуулалт, Үйлчилгээний салбар дэлгүүрүүдэд "Номин Органик" нэртэй 100% органик барааны тасгийг нээн ажиллуулж эхлэв.
2017
  • Enjoy Electronics брэнд Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэв.
  • “Номин Ойл” ХХК Монголын анхны өөртөө үйлчилдэг шатахуун түгээх станцыг байгуулж түлш, шатахуун импортлогч, ханган нийлүүлэгчдийн нэг болж байгуулагдав.
  • Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Century21 франчайзийн төслийг Монголын зах зээлд нэвтрүүлэн анхны салбараа нээн үйл ажиллагаа явуулж эхлэв.
2018
  • Монгол улсад анхны "Барилгын Хайпермаркет" -ийг бий болгох зорилгоор Барилгын салбарын томоохон төлөөлөл болох "Номин Стандарт", "МММ Трейд" ХХК-ийг нэгтгэж, "Номин Мишээл" ХХК-г байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
  • Эко Экспрэсс конвенинс дэлгүүрүүдийг нээж эхлэв.
2021
  • Улсын Их Дэлгүүр нь анх Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр ашиглалтад орсноос хойш 100 жилийн түүхийг бүтээж өв соёлоо хадгалан ирсэн Монгол улсын Түүхэн дурсгалт барилга байгууламж, биет соёлын өвийн нэг болсон үнэ цэнэтэй байгууламж юм. Монгол Улсад Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Улсын Их Дэлгүүр” үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан /2020.06.07-нд гал түймэр гарсантай холбогдуулан/ сэргээн босголт хийж, шинэчлэгдэн засварлагдаж шинэ өнгө төрхтэйгөөр үүд хаалгаа нээв.
2022
  • "Номин Холдинг" ХХК 30 жилийн хугацаанд Санхүү, Импорт, Борлуулалт үйлчилгээ, Барилга үйлдвэрлэл, Технологийн бизнесийн чиглэлээр 29 салбар охин компани, 5800 гаруй ажилчидтай, дотоодын 10,000, гадаадын 400 гаруй харилцагч түншүүдтэй болон өргөжив.

Үйл Ажилгаа

засварлах

Борлуулалт, үйлчилгээний салбар

засварлах
 
Улсын Их Дэлгүүр

Улаанбаатар хот болон орон нутагт 3 их дэлгүүр, 21 супермаркет, 11 хайпермаркет, 17 бөөний худалдааны төв, 12 Экоэкспресс конвиненс стори зэрэг салбар сүлжээ дэлгүүрүүд ажилладагаас Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Багануур, Төв аймаг, Хэнтий, Увс, Замын-Үүд, Сайншанд, Мөрөн, Баруун-Урт, Хэрлэн зэрэг 15 аймгуудад өөрийн салбар, худалдааны төвүүдийг нээн ажиллуулж хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааг нийт 64 сүлжээ дэлгүүрээр дамжуулан өдөрт 2 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилдэг.

Импорт, экспорт, дистрибьюшний салбар

засварлах

“Номин Электроникс”, “Номин Фүүдс”,” Номин Хоус Стайл”, “Номин Фейшн”, “Номин Мишээл”, “Номин Косметикс”, “Номин Моторс” болон “Ложистикс” зэрэг салбаруудыг багтааж Монгол улсын нийт импортын 4.2 хувийг бүрдүүлж, гадаадын 74 орноос 1000- аад харилцагчид, түншүүдтэй ажиллаж, 260 орчим франчайзинг болон брэндүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр өөрийн Ложистикийн компаниар дамжуулан тээвэрлэн оруулж ирэн хүн амын хүнс болон ахуйн өргөн хэрэглээний бараагаар хангаж ажилдаг.

Санхүүгийн бизнесийн салбар

засварлах

“Номин Даатгал” ХХК нь 2001 онд байгуулагдан даатгалын мэргэжлийн үйчилгээг үзүүлдэг. “Номин Юнион” ХЗХ нь 2000 онд “Номин Холдинг” ХХК-ны захирлуудын санаачлагаар тухайн үедээ “Номин сан” нэртэйгээр байгуулагджээ. Эдүгээ 21 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба 5913 гишүүдтэй. 2020 оны жилийн эцсийн байдлаар “Номин Юнион” ХЗХ-ны нийт хөрөнгө 103.06 тэрбум төгрөгт хүрч, 69.24 тэрбум төгрөгний зээлийн багцтай болж өргөжив. “Номин Реалтор” ХХК нь 2005 онд “Номин холдинг” ХХК-ийн Хөрөнгө зохицуулалтын алба нэртэйгээр үүсгэн байгуулагдаж өөрийн салбар худалдааны төвүүдийн үл хөдлөх хөрөнгийн менежмент, ашиглалтыг хариуцан ажиллаж эхэлсэн. 2012 оноос “Номин холдинг” компаний охин компани “Номин реалтор” ХХК болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Хөрөнгө зохицуулалтын алба, Инженер техникийн алба гэсэн 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн 2017 оноос Олон улсын үл хөдлөх хөрөнгийг худалдаалах менежментийн цогц сургалт олгож, маркетингийн дэмжлэг үзүүлдэг уг зах зээлийн Century21 франчайзингийн төслийг Монголын зах зээлд нэвтрүүлэн 7 салбартай ажилдаг. “Голден пропертиз” ХХК нь “Монголиан файн хоумс” ХХК, “Номин Карт” ББСБ, “УИД” ХК, “Хөвсгөл усан зам” ХК болон “Дэвжих зууч” ХХК зэрэг санхүү болон үйлчилгээний чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй салбаруудын үйл ажиллагааг удирдан чиглүлдэг..

Технологийн бизнесийн салбар

засварлах

Технологийн бизнес нь Онлайн худалдаа, Мэдээлэл технологи, Картын төвийн үйлчилгээ зэргийг багтаадаг. “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага, бонус картын үйлчилгээ, даатгал, үйл хөдлөх хөрөнгийн менежмент болон зуучлалын чиглэлээр 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. “Номин карт” ББСБ нь “Номин бонус” карт хэрэглэгчийн тоог өсгөж U-Point нэгдсэн лоялти ба Lend хэтэвч хөтөлбөрт нэгдсэн. www.nomin.mn цахим худалдааны сайт нь 2008 онд анх үүсгэн байгуулсан ба 2020 оны 4 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 40,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд сайтад байршиж, нийт бүртгэлтэй 10.000 орчим харилцагч байдгаас 5320 идэвхтэй харилцагч. Өдөрт 500 орчим нэр төрлийн 950 орчим ширхэг бараа худалдаалагдаг.

Барилга, Үл хөдлөх хөрөнгийн бизнес

засварлах

Барилга, “Ухаалаг эрчим хүч” ХХК, Инженер техник, ” Номин Ойл” ХХК, Үйлдвэрлэл засварын төв гэсэн салбаруудыг авч үйл ажиллагаа явуулдаг. Эдний отгон бизнесүүдийн нэг болох “Номин Ойл” ХХК нь 2017онд байгуулагдсан бөгөөд газрын тосны салбартаа Монголын анхны өөртөө үйлчилдэг шатхуун түгээх станцыг байгуулсан. Инжинеринг бизнесийн салбарын харъяан дахь “Ухаалаг эрчим хүч” ХХК нь 2014 оны 5-р сард цахилгаан эрчим хүчний ашиглалт, засвар үйлчилгээ, техник үйлчилгээ явуулах үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Эрчим хүчний яамны 6-35кВ хүртэлх хүчдэлийн түвшинд угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа үргэлжилж байна.

Бүрэлдэхүүн компаниуд

засварлах

Борлуулалт

засварлах
  • Улсын Их Дэлгүүр
  • Номин Их Дэлгүүр
  • Номин Юнайтед Их Дэлгүүр
  • Номин Хайпермаркет
  • Номин Супермаркет
  • Номин Агуулах Худалдаа
  • ЭкоЭкспресс
  • Эко Стандарт Лаборатори
  • Мажестик Номын Дэлгүүр
  • Үндэсний Бэлэг Дурсгал

Импорт/Экспорт

засварлах
  • Номин Электроникс
  • Номин Хоумстайл
  • Номин Фүүдс
  • Номин Моторс
  • Номин Косметикс
  • Номин Фейшн
  • Номин Мишээл
  • Номин Дистрибюшн
  • Номин Энержи
  • Номин Ложистик
  • Номин Даатгал
  • Номин Юнион
  • Улаанбаатар Импекс
  • Номин Реалтор
  • Century 21
  • Хөвсгөл Усан Зам

Барилга, үл хөдлөх хөрөнгө

засварлах
  • Ухаалаг Эрчим Хүч
  • Номин Ойл
  • Номин Дизайн
  • Номин Газ

Технологи

засварлах
  • Nomin Eshop
  • Номин Картын Төв