Ногоон технологи
Ногоон технологи ( мөн эко технологи, англи. Environmental technology, green technology, greentech) — аливаа үйлдвэрлэлийн процесс, түүний нийлүүлэлтийн шат дамжлага бүр нь байгаль орчинд ээлтэй буюу уламжлалт үйлдвэрлэлийн аргуудаас бага хор хөнөөлтэй технологи юм.
Эдгээр технологи нь байгаль орчин, эдийн засаг, технологи, инновацийн салбарт хэрэгжиж, хог хаягдлыг боловсруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах гэх мэт асуудлыг шийддэг юм. Ийм технологийг ашиглах жишээ бол биологийн ус цэвэршүүлэх арга, усан цахилгаан станц, нарны эрчим хүч, ногоон мэдээллийн технологи юм. Мөн аливаа төрлийн хог хаягдлыг дахин бүрэн боловсруулах, түүний дотор органик хог хаягдлыг нөхөн сэргээх технологи юм.
Түүх
засварлахНогоон технологийг ашиглах анхны жишээ бол Ромын эзэн хаан Элегабалын ордонд уулын цасыг ашиглан идэвхгүй агааржуулалтын системийг ашиглах явдал байсан юм. Дараа нь 19-р зуунд Франц улсад Александр-Эдмон Беккерел (франц. Alexandre-Edmond Becquerel; 1820—1891) фотоволтайк эффектийг нээсэн бөгөөд энэ нь Bell Labs-т анхны цахиурын нарны зайг бүтээх боломжийг олгосон байна. 1859-1860 онд францын зохион бүтээгч Огюстен Мушо (франц. Augustin Mouchot, 1825—1912) нарны эрчим хүчийг уурын хөдөлгүүрт ашиглах санааг гаргаж, мөн францын физикч Рэймон Луи Гастон Планте (франц. Raymond Louis Gaston Planté, 1834—1889) анхны хар тугалганы хүчлийн зай хураагуур зохион бүтээж байжээ.
1970-аад онд хэд хэдэн улсууд байгалын нөөц түлшнээс хараат байдлаа багасгахын тулд нарны эрчим хүч болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэхээр оролдож эхэлсэн байна. Гэсэн хэдий ч орчин үеийн утгаараа ногоон технологи нь 2001 онд АНУ-д Калифорнид цахилгаан тасрах үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах шаардлагатай болсоноор эхэлсэн. Үүний дараа ногоон технологид суурилсан компаниуд идэвхийлж эхэлсэн байна. Тодруулбал, 2005 онд нарны эрчим хүч үйлдвэрлэдэг "SunPower" компани IPO хийж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ "Bloom Energy" нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг хатуу исэл түлшний эсийг боловсруулж эхэлсэн бөгөөд энэ нь төвлөрсөн цахилгаан хангамжийн системээс татгалзаж чаддаг байна. Анх Харвардын их сургуулийн гарааны бизнес байсан GreenFuel Technologies компани далайн ургамлаас био түлш үйлдвэрлэх технологийг санал болгосон. Дараа нь цахилгаан автомашин үйлдвэрлэх "Тесла" бий болсон юм.
Ногоон технологи ашигласаны давуу талууд:
засварлах- Түүхий эдийн хомсдолоос урьдчилан сэргийлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжинэ.
- Ашигласаны дараа дахин боловсруулж, сэргээн засварлаж, дахин ашиглах боломж нь ихээхэн хэмнэл авчирдаг.
- Үйлдвэрлэлийн нөөц түүхий эдийн хэмнэх замаар байгаль орчны бохирдлыг бууруулна.
- Байгаль орчинд хортой эрчим хүч үйлдвэрлэх хуучин арга барилыг орлох инновацийг хэрэгжүүлэх.
- Эдийн засгийн хөгжлийг дэмжиж, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн бий болгох.